Францад болсон Massy олон улсын циркийн наадам урьд шөнө өндөрлөлөө. Монголын үндэсний циркийн жүжигчин Ц.Пүрэвжаргал ахлагчтай жүжигчид дээсээр наадагчид, шидэлттэй акробат үзүүлбэрээр амжилттай оролцож алтан цомын эзэд боллоо. 12 орны жүжигчид оролцсон энэ тэмцээн 24 жилийн түүхтэй.
"Жалам хар"-ын аялгуунд дээсээр наадаж, цэгцтэй алдаагүй гүйцэтгэлээрээ ялгардаг "Puje&guys" хамтлагийнхан ийнхүү МОНГОЛЫН ЦИРКТ ойрын хэдэн жил ирээгүй алтан цомыг гардаж буй юм.