Шведийн алдарт. 1970-аад оны үед дэлхийг шуугиулж байсан домогт "ABBA" хамтлагынхан Стокгольм хотноо хамтлагийн гишүүн Бьорн Ульвеусийн санаачлан зохион байгуулж буй "Мамма миа" киноны нэрээр нэрлэгдсэн хүлээн авалтад Бенни Андерсон, Анна Фрид Лингсад болон Агнетта Фолтског дөрвөн гишүүн нэг дор цуглав.
Лхагва гаригт Стокгольм хотын "Tyrol" ресторанд болсон үдэшлэгийн тасалбарын үнэ 157 ам долларын үнэтэй байсан бөгөөд Газар дундын тэнгисийн загвараар зассан "Швед ширээ" нь үзэгчдийг ихэд баясгасан юм.
Хамтлагийн гишүүд хамгийн сүүлд 2008 онд Лондон болон Стокгольм хотод болсон "Мамма миа" киноны нээлтэд хамт оролцсоноос хойш дахин нэгдээгүй билээ. Харин 8 жилийн дараа ийнхүү хамтдаа дуулж бүжиглэсэн, гайхамшигтай ид шидийн мэт үдэш болсон байна.