Оюутны ширээнээс анх хөтлөлцөн гарч ирсэн хүүхдүүд олонд хүндлэгдэж, хайрлагдсан хос дуучид болохыг хэн ч тааж мэдэхгүй байсан биз ээ. Анх “Насны хайр”, “Хонгорхон үр минь” “Аав, ээж хоёр минь” зэрэг дуунуудаараа гарч ирсэн дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нар он удаан жил хамт дуулаагүй бөгөөд өдгөө тэд өөр өөрсдийн зам мөрөөрөө амьдралыг замнаж яваа хүмүүс.
Гавьяат жүжигчин болтлоо томорсон тэднийг эргэн нийлж, хослон дуулна гэдэгт сонсогчид нь эргэлздэг ч итгэл найдвар тавих хүмүүс цөөнгүй. С.Жавхлан, Т.Баясгалан хоёрыг эргэн нэгдэж уран бүтээлээ хамтарч хийгээсэй гэж битүүхэн хүсэж, горьдох нь ч бий.
Тэгвэл тэднийг эргэн нийлж шинэ уран бүтээл дээр ажиллаж эхэлсэн талаар мэдээлэл бидэнд ирлээ. Цагаан сарын баярт зориулж дуучид маань хамтран шинэ дуу хийж байгаа гэнэ. Тэдний сюрприз удахгүй задрах биз ээ.