Монголын хип хоп урлагийн анхдагчдын нэг "Ice top" хамтлаг ирэх хоёрдугаар сарын 10-ны өдөр хамтлагийнхаа 20 жилийн ойн тоглолтыг хийхээр болжээ. Тэд анх 1996 онд бүжгийн хамтлаг болон нэгдэж Монголын анхны хип хоп хамтлагуудын нэг болох эхлэлээ тавьсан бөгөөд өнгөрсөн 2014 онд 18 насныхаа төрсөн өдрийг хийж сүүлчийн тоглолт хэмээн сонсогчдоо гонсойлгож байсан юм.
Тэгвэл тэд 2006 оноос хойш цагаан сарын шинийн 2-нд тоглолт хийж ирсэн уламжлал ёсоороо 20 жилийнхээ баярыг сонсогч, фенүүдтэйгээ хамт тэмдэглэх гэж байна. Тоглолтод Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, Хар сарнай, Дэлгэрмөрөн, Дижитал, 3 охин, Лемонс, Татар, ВХ, Эгшиглэн, Цэлмүүн зэрэг рок попын төлөөлөл оролцоно.
Тэд 20 жилийн хугацаанд 14 бие даасан тоглолт хийж байжээ.