"Хувьсал" продакшны шинэ уран бүтээл болох "Атганд үлдсэн эрдэнэ" уран сайхны киноны талаарх мэдээлэл http://www.imdb.com/ кино мэдээллийн цахим хуудсанд нийтлэгджээ.
Тал нутгийн амьдралын талаар өгүүлэх уг кино "Экс хүмүүс", "Ахмад Америк" зэрэг дэлхий нийтээр шинэ ангийг нь хүлээж буй Холливудад тэсрэлт хийсэн кинонуудтай зэрэгцэн http://www.imdb.com/ цахим хуудасны 2016 онд нээлтээ хийх кинонуудын жагсаалтад багтаж буй. Түүнчлэн уг киноны өнгө шүүлтийн ажлыг нь Холливудад хийснээрээ анхдагч болж байгаа юм билээ.
"Golden Treasure" нэрээр мэдээллийг нь нийтэлсэн уг киноны найруулагчаар У.Уранчимэг ажиллаж, жүжигчин Д.Ганцэцэг, Б.Шинэбаяр, А.Ганчимэг нар тогложээ.