Төрийн соёрхолт яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэн, Монголын орчин цагийн хөгжмийн үндэс суурийг тавьсан Монгол Улсын ардын жүжигчин, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, Төрийн соёрхолт жүжигчин Д.Сособарам гээд урлагийн олон алдартнуудыг төрүүлснээрээ Баянхонгор нутгийнхан бахархаж явдаг.
Тэгвэл эгэлгүй олон хүмүүсийн залгамж халаа болон гарч ирж байгаа Баянхонгор нутгийн унаган хүү, залуу дуучин Н.Бат-Өлзийгийн дуунууд сүүлийн үед олны сонсох дуртай дуу болжээ. СУИС-ийг төгсөөд удаагүй байгаа ч өөрийн гэсэн өнгө аястай өвөрмөц сайхан уран бүтээлээ олон түмний хүртээл болгон амжсан гэнэ. Тэрбээр, "Монголынхоо ард түмэнд хайрлагдсан, хүндлэгдсэн олон сайхан ах, эгч нарынхаа асааж бадрааж өгсөн урлагийн голомтын галыг нь унтраалгүй байж. Нэг хэсэг нь болж, өөдөө тэмүүлж хичээх болно" гэж хэлсэн юм.
Залуу дуучиндаа урлагийн өндөр амжилт хүсье
HTML-