"Оскар"-ын нэр дэвшигчдийг тойрсон шүүмжлэлийн улмаас Америкийн кино урлаийн академи том хэмжээний өөрчлөлт хийх болсноо Шерил Бун Айзекс мэдэгдлээ.
"Оскар"-ын шагналд нэр дэвшигчдийн дунд нэг ч африк гаралтай Америкийн нэг ч хүн байхгүй байгаа нь энэ салбарын төлөөлөгчид, үзэгчдийн дургүйцлийг ихээр төрүүлээд байгаа юм.
"Гишүүдийнхээ бүрэлдэхүүнийг өөрчлөхийн тулд академи шийдвэртэй алхам хийх болно. Цаг нь ч болсон" гэж Айзекс хэлжээ.