Улсын драмын эрдмийн театраас жүжигчний гараагаа эхэлсэн жүжигчин Д.Ганцэцэг мэргэжил дээшлүүлэхээр БНХАУ-д өдгөө суралцаж байгаа.
Тэрбээр шинэ оны босгон дээр Бээжин хотын бүх их дээд сургуулиудын гадаад оюутнуудын дунд зохиогддог хятад дууны уралдаанд оролцсон байна. Нийт 38 их дээд сургуулийн 70 гаруй оюутан оролцсон уг уралдаанд Д.Ганцэцэг түрүүлж, Монгол Улсынхаа нэрийг гаргажээ.
Тэр жүжигчний мэргэжлээ эзэмшсэнийхээ дараа дуулаачийн ангид орж уртын дуу дуулаачийн анги төгссөн мэргэжлийн уртын дууч юм.