Зураач Ч.Борхүүгийн охин найруулагч Үйзэнмаа "Над руу ингэж битгий хар“ киногоороо Германы" Бавар"-ийн кино урлагийн дээд шагналыг "Өсвөр залуу үеийн найруулагч" номинациар авлаа.
Тэрбээр шагнал авах үедээ "Би эрх чөлөөтэй хүн. Яагаад гэвэл би хүнийг үзэн яддаггүй. Сэтгэл доторх бодлоо илэрхийлж. ямар нэгэн зүйлээр түүнийгээ илэрхийлж гаргахыг маш их хүсдэг байлаа. Тиймээс ч оюун бодолд буйгаа цаасан дээр буулгаж шүлэг өгүүллэг бичих гэж оролддог байсан минь өнөөдөр энэ шагналыг авах үндэс болсон байх. Маш их баяртай байна“ гэжээ.
"Надруу ингэж битгий хар" киноны постерийн зургийг түүний аав Ч.Борхүү зурсан гэнэ.