УДЭТ-ын 85 жилийн ой энэ онд тохионо. Ойн баярт зориулан МУСТА, жүжигчин Л.Дэмидбаатар, “Улаанбаатар” чуулгын гоцлол дуучин, гэргий М.Анхтуяатай хамтран “Оршихуй” уран бүтээлийн тоглолт зохион байгуулахаар болжээ.
Тэрбээр урлагт 27 жил зүтгэсэн хугацаандаа 80 гаруй жүжиг, 30 гаруй уран сайхны кино, 200 гаруй хошин урлагийн жүжигт тогложээ. Тоглолтод жүжиглэхээс гадна дуулах бол эхнэр нь дуулахаас гадна жүжиглэх аж.
Мөн “Батзаяа ба түүний нөхөд”, “Шинэ үе”, “Өнгөт инээд” зэрэг хамтлагийг байгуулахад хүчин зүтгэж явсан учраас хошин урлагийн төлөөлөл болж “Эмоци”, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчид тоглолтод оролцох юм. Түүнчлэн Нийслэийн Улаанбаатар чуулгын “Хангарьд” үндэсний найрал хөгжимчид, УДЭТ-ын уран бүтээлчид оролцох аж.
Энэхүү тоглолт энэ сарын 27, 28-нд УДЭТ-т болно.