Мэргэжлийн дуучдын ур чадварыг нэмэгдүүлж, ирээдүйн авьяастнуудад боломж олгож, авьяас билгийг нь нээх зорилгоор дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах долдугаар уралдаан гуравдугаар сарын 25-31-нд болно.
ДБЭТ-т ажиллаж буй олон дуучин энэ уралдааны амжилтаараа өөрийгөө тодорхойлж, бахархаж явдаг билээ. Монголд болдог мэргэжлийн дуучдад зориулсан цөөхөн, чансаатай уралдааны нэг нь энэ юм.
Уралдаанд оролцох дуучдыг хоёрдугаар сарын 5 хүртэл мэдүүлгээ өгч болох аж. Төрийн шагналт, ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь нь монгол дуучны хоолны царааг шалгасан үндэсний шилдэг бүтээл гэдэгтэй хэн ч маргахгүй. Эл уралдаан гурван үе шаттай болох бөгөөд нэгийн даваанд дуу, романс, ардын дуугаар оролцох бол хоёрдугаар шатанд ари, дуэт, “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Нансалмаа, Хоролмаа, Балганы дүрийн дууг хуучин үг, аяар нь дуулах учиртай.
БСШУЯ, Монголын урлагйина жилтны холбоо, Төв аймгийн ЗДТГ, ДБЭТ хамтран зохион байгуулж буй эл уралдааны тэргүүн байрын шагналыг дөрвөн хүнд олгох бөгөөд 2.5 сая төгрөг дагалдана. Дэд байрт шалгарсан Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмааг хоёр сая төрөгөөр шагнаж, шилдэг концертмейстр, Ц.Дагванамдалын нэрэмжит шагналтныг тодруулах аж.