Ирэх гуравдугаар сарын 6, 7-нд “Монгол тэмээ 999” нэртэй 1000 тэмээний уралдааныг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зохиох гэж байна.
Уралдаанд тус аймгийн 15 сумын иргэдийн тэмээ болон бусад аймаг сумдын тэмээчид урилгаар оролцох юм байна. Монголчууд өмнө нь эр бяр, ид хаваа гайхуулсан 6002 хүчтэн зодоглуулж үндэсний бөхөө, 5000 ардын авьяастан бүжүүлж бий бийлгээгээ "Гиннес”-т бүртгүүлж байсан удаатай билээ.