2007 онд АНУ-д байгуулсан Netflix компани дэлхийн 130 оронд өчигдөр нэгэн зэрэг нээлтээ хийж буйгаа зарлалаа. Үүний дотор Монгол Улс багтаж байгаа юм.
Интернэт видео стриминг үйлчилгээний тус компани Канадад нэвтэрснээс хойш өндөр хөгжилтэй орнуудад голдуу нээгдэж байсан юм. Тэгвэл өнөөдрөөс Монголчууд олон улсын төлбөрийн картаар сард $7.99 төлөөд хэрэглэгч нь болох боломжтой боллоо.
Netflix нэвтрээгүй цөөхөн хэдэн улс үлдсэн нь Хятад, Сири, Хойд Солонгос улсууд байна. Мөн ОХУ-ын Крымд нээгдээгүй үлджээ.
Тус компанийн зарим контент нь лицензийн хамрах хүрээнээс хамаараад улс бүрт ялгаатай үзэгдэж байгаа гэнэ.