"Хар тас" тэргүүтэй Монголын хип хоп урлагийн анхдагчид энэ сарын 22-нд нэгдэж тоглолтоо хийх гэж байна. "Бүтээнэ сөнөөнө" дуугаараа залуусыг байлдан дагуулж, араасаа олон зуун хип хоп хамтлагийг дагуулж байсан "Хар тас" хамтлагийнхан уг тоглолтыг зохион байгуулж байгаа бөгөөд тоглолтод "Монтареп", "Мистер догс", "Татар" хамтлагийнхан нэгдэх аж. Крокус эвент холлд болох уг тоглолт "Pump Beats" нэртэй.