1. Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр юм. Эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнө хүмүүс он солигдох үеийг баяр хөөртэй тэмдэглэн өнгөрөөдөг байжээ.
2. Гэрт гацуур мод чимэглэх нь 150 жилийн өмнөөс үүсэлтэй аж.
3. 1647 онд Английн парламент Зул сарын баяр тэмдэглэхийг хоригложээ. Төрийн эрхэнд байсан пуристууд Есүс Христийн мэндэлсэн ариун өдөр баярлаж цэнгэхийг булай явдал гэж үзсэн аж. 1660 онд тэднийг төрийн эрхээс буух хүртэл Зул сарын баяр тэмдэглэсэн хүмүүсийг баривчилдаг байжээ.
4. Сүлд модыг анх 1895 онд Америкт цахилгаан гэрлээр чимэглэжээ
5. 40 жилийн турш 12 сарын 31-нд Оросын сувгаар “Матриц”, “Ирония судьбы, или с легким паром” гэх кинонуудыг гаргаж байгаа гэнэ.
6. Дэлхийн хамгийн өндөр хиймэл гацуур 76 метрийн өндөртэй байсан бөгөөд Бразилийн төвд сүндэрлэж байжээ.
7. Италичууд 31-ий шөнө хуучин зүйлүүдээ цонхоор гарган шиддэг гэнэ. Үүнийг хийх болсон шалтгаан нь шинэ оны өмнө бүхий л хуучин зүйлээсээ салах хэрэгтэй гэдэг үүднээс ийнхүү хуучин зүйлсээ хаядаг байна.
Шинэ жилийн баярт зориулсан анхны маркийг анх 1898 онд Канадад үйлдвэрлэжээ.
8. 1947 оноос эхлэн нэгдүгээр сарын 1-ний өдрийн амралтын өдөр болгожээ.
1895 онд гацуур модны чимэглэл болох цахилгаан гэрэл асжээ. Энэ нь АНУ-д болсон үйл явдал юм.
9. Англид 1516 онд буюу Генриха VIII-ийн үед алтан гацуурыг барьсан байна.
10. 20-р зууны 50-иад оны үед цасан охин өвлийн өвгөний ач охин болж мэндэлжээ.
11. Алдарт “Jingle Bells” дууг 1857 онд Жеймс Лорд Пиерпонд Талархлын баярт зориулан зохиожээ. Харин хэдхэн жилийн дотор Зул сар, шинэ жилийн баярын дуу болон дэлхий дахинд түгсэн байна.
12. Шинэ жилийн баярын анхын цэнгүүн 1904 онд Нью-Йорк хотын “Таймс” талбайд уламжлал болон зохиогдсон.
13. Мод чимэглэх нь 1000 гаруй жилийн өмнөх германчуудын заншлаас эхтэй.
14. Дэлхийн хамгийн том сүлд мод Бразилийн Рио де Жанейрод бий. 2.8 сая гэрэлтүүлэгч тоглоом бүхий 82 метр өндөр уг мод Гиннесийн номонд 2005 онд бүртгэгдсэн юм.
Эх сурвалж: http://www.ibtimes.com/