“Харанга” хамтлагийнхан 26 жилийн түүхэндээ шинэ оныг үнэнч фэнүүдтэйгээ угтъя гэж уриалж байсан нь үгүй. Тэгвэл энэ удаа тэд үнэнч сонсогчдоо “Чингисийн хүрээ”-нд урьж, хамтдаа 2016 оныг угтъя хэмээн зар түгээлээ.
Үе үеийн хит дуунуудаа дээжлэн хүргэх энэ тоглолтдоо “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг таван оролцогчийг урилгаар оролцуулах гэж байгаа аж.
Лимбэ, ёочингийн төгс хоршлыг харуулсан Б.Мягмарцэрэн, Х.Бархүү, барилгачин залуу А.Отгонбаяр, уран нугараач А.Уранбилэг, авьяаслаг дуучин П.Хан-Уул нар энэ үдэш шинэ оныг “Чингисийн хүрээ”-нд угтана.
Тоглолтын тасалбар 80.000, 150.000 төгрөгийн үнэтэй бөгөөд баярын үдэшт хэрэгтэй бүх зүйлийг нэгтгэжээ.
С.СЭРГЭЛЭН