Мэргэжлийн сумогийн 70 дахь аварга Харумафүжиг уран зураг зурах авьяастайг мэддэг хүн цөөхөн биз ээ. Тэрбээр зураач Заяасайхантай хамтран Токиогийн Гинза галерейд уран зургийн үзэсгэлэнгээ гаргаж шүтэн бишрэгчдэдээ бэлэг барьлаа.
Өчигдөр нээлтээ хийсэн уг үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдээ дуудлага худалдаагаар зарах гэж байгаа бөгөөд олсон мөнгөө Монголын хүнд өвчтэй, амьдралын боломж багатай хүүхдүүдийг эмчлэхэд зарцуулах юм байна.