"Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ" гэлцдэг. Гэрэл зургийг түүх мэт судлах ёстой хэмээн гэрэл зурагчин "Улаан Од"-ын Б.Чантуу гуай нэгэн ярилцлагынхаа үеэр хэлж байсан удаатай. Тэгвэл өнөөдөр гэрэл зураг тэр дундаа байгалийн болоод шөнийн гэрэл зургийг голчлон авдаг гэрэл зурагчин Хишигтогтохын Түшиг түүхийг нь бичилцэж яваа нэгэн. Сонирхлынхоо дагуу гэрэл зургийн ертөнцөд татагдан орсон тэрээр өдөр нь ажилтай учир шөнийн гэрэл зураг авдаг болсон аж. Түүний гайхамшигт гэрэл зургуудаас сонирхуулъя.