Гоо бүсгүй шалгаруулах "Дэлхийн мисс 2015" тэмцээний урьдчилсан шалгаруулалтын дүн гарчээ. Уг тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй мисс Намширын Ану эл шалгаруулалтад топ 10-т багтсан гэх таатай мэдээ ирлээ.
63 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд тэмцээн БНХАУ-ын Санья хотод болж буй. Эцсийн шалгаруулалт энэ сарын 19-нд болно. Тэрбээр өмнө нь "Supermodel international 2015" тэмцээнээс гурван шагнал хүртэж байсан билээ.