"Самсунг" компани андройд үйлдлийг системтэй "Galaxy" цувралын гар утасны шинэ загварыг ирэх оны гуравдугаар сард гаргах болсон тухай dijitaltrends.com цахим хуудсанд мэдээллээ.
Өмнөх загваруудаас давуу тал:
-"GalaxyS7" утас нь "Dual camer"-тай байхаараа онцлог (нэг камер гол объектийг авч байхад нөгөөх нь түүний ард байх эргэн тойрны орчныг авч, тэдгээрийг нэгтгэн буулгах чадвартай камер)
-Шинэ загварын утасны батарейг 30 минутад бүрэн цэнэглэх боломжтой
-дэлгэцийн мэдрэмж болон өнгөний үзүүлэлт хэд дахин өөрчлөгдсөн.
Шинэ загварын утас бүрт шинэ технологи суулгасан байдаг ба "Galaxy S7" нь технологийн дэвшлийг шингээсэн аж.