"Авьяаслаг монголчууд" шоуны эцсийн шатны шалгаруулалт өчигдөр болж шилдгүүдээ тодруулсан.
Нэгдүгээр байрт Дархан-Уул аймгаас оролцож буй “Эгшинлэнт чимээ” хамтлаг шалгарч 100 сая төгрөгийн эзэд болцгоосон бол хоёрдугаар байрт Монгол үндэсний хөгжмөөр оролцсон Х.Бархүү, Б.Мягмарцэрэн нар тодорсон юм.
Тэгвэл “Монгол HD” телевизээр шоуны нэгдүгээр шат гарч эхэлснээс хойш үзэгчдийн хайр, хүндэтгэлийг төрүүлсэн баргил хоолойтой барилгачин А.Отгонбаярыг гуравдугаар байрт орсон билээ.
Түүнийг "Авьяаслаг монголчууд" шоуны ялагч болоогүйд харамссан олон дэмжигчиддээ зориулж өөрийн фэйсбүүк хуудастаа “Хэдийгээр би шоунд түрүүлж чадаагүй ч сэтгэл маш хангалуун байгаа. Намайг дэмжиж байсан хүмүүст маш их баярлалаа. Мөн намайг олонд таниулж өгсөн шоуны зохион байгуулагчдад талархал илэрхийлье. Би хичээх болно” хэмээн бичжээ.