Бизнесийнхний дунд Швейцар Отгоо нэрээр танигдсан Д.Отгонжаргал "Авьяаслаг Монголчууд шоу"-ны ялагч "Эгшиглэнт чимээ" хамтлагийн багш С.Жамьяанхоролд 60 сая төгрөгийг хувиасаа бэлэглэх болсноо мэдэгдлээ.
Олон нийтийн сүлжээгээр түүнд төр засгаас шагнаж урамшуулах ёстой хэмээн их сайшааж буй энэ үед Д.Отгонжаргал бодит хөрөнгө оруулалт хийхээр шийдэв бололтой. Үнэхээр амлалтаа биелүүлж чадвал түүнд талархах хүн олон байгаа нь лавтай.