Хүзүүний ороолт эмэгтэйлэг байдал бий болгодог учраас охид бүсгүйчүүд зүүдэгбол эрчүүд илүү дэгжин цэмцгэр харагдахын тулд ороолтыг хэрэглэдэг аж. Харин таны нөхөр, найз залуу хүзүүний ороолтыг энэ мэт имижээ бүрдүүлэхийн тулд зүүдэг болов уу эсвэл ердөө дулаахан байхын тулд юм болов уу?
Мөн хүзүүний ороолтоо хэрхэн, яаж зүүж буйгаар эрчүүдийг сонжиж болно гэдгийг та мэдэх үү? Өөрийн олон жил үерхсэн, зан ааш, эрүүл мэндийг нь сайн мэдэх эрчүүлийнхээ хүзүүний ороолтыг хэрхэн ороосныг ажиглаад үзэхэд ерөнхийдөө батлагдах бий.
1. Нэг үзүүрийг нь урагш, нөгөөг хойш унжуулдаг бол:
Ихэвчлэн уран бүтээлч хүмүүс ингэж ороодог аж. Дурласан эмэгтэйнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй амрагууд байдаг гэнэ. Мөн тэд өвчин тусах нь ховор.
Хоёр үзүүрийг нь цээж рүүгээ унжуулдаг бол:
Тэд эмх журамтай байдлыг эрхэмлэдэг. Хамрын ханиад томуу хүрэхдээ амарханг. Өмгөөлөгчид том үйлдвэрийн ажилтнууд, бизнесменүүд ингэж зүүх дуртай байдаг гэнэ.
Хоёр үзүүрийг нь нуруу руугаа унжуулдаг бол:
Их төлөв архаг тамхичид байх магадлал ихтэй. Элэг ходоодны өвчинд өртөмтгий хөгширмөгц үе мөчний өвчтэй болдог. Ажилдаа идэвхтэй, эхэлсэн юмаа дуустал нь, ноцолддог, эмх журамд тун дуртай хүмүүс байдаг.
Хүзүүгээ тойрон ороодог бол:
Хурц сэтгэгдэл төрөх аливаа юманд дуртай, дэврүүн сэтгэлтэй хүмүүс байдаг. Цаг агаарын өөрчлөлтөд тун их мэдрэмтгий, толгой болон уушиг өвдөх нь олонтаа. Тэд хоол ундаа өөрсдөө бэлдэх хоббитой.
Эдгээрээс харахад хувцаслах, тэр тусмаа хүзүүний ороолтоо хэрхэн зүүх нь хувь хүний зан авир эрүүл мэндтэй холбоотой нь харагдаж байна.