Японы “Gatsby” брэндээс жил бүр зохион байгуулдаг “Реклам хийх” тэмцээнд монгол залуу өрсөлдөж байна.
Арав дахь удаагаа болж буй энэ тэмцээнд дэлхийн 15 орны оролцогчдын 1500 гаруй бүтээл засвар хийсэн, хийгээгүй гэсэн хоёр төрлөөр өрсөлдөж буй аж. Хоёрдугаар шатанд 64 бүтээл шалгарч үлдсэн бөгөөд Монгол Улсаас оролцож буй Ч.Нямхүүгийн бүтээл багтсан гэнэ.
Өнгөрсөн наймдугаар сараас эхэлсэн тэмцээний эхний шатны шалгаруулалт 10 дугаар сард дууссан бол интернэтээр санал авч шалгаруулах хоёрдугаар шат энэ сарын 7-21-ийг дуустал явагдах юм. Монголоос оролцож буй бүтээлийг http://award.gatsby.jp/10thvote/detail/1579/ сайтаар орж санал өгнө үү.
HTML-