Блиц:
-1968 онд Лондон төрсөн, загасны ордынх.
-Биеийн өндөр нь 179 см.
-Биеийн жин 86 кг.
-Дунд сургуульд байхдаа зургаан жил хөгжмийн урлагаар хорхойтож явсан Д.Крейг мэргэжлийн регбийн тамирчин.
-Хоёр дахь үеийн, спорт загварын “Ранж Ровер”-ын сурталчилгаанд долоон минут зураг авахуулаад тэрбээр нэг сая “ногоон” халаасалжээ.
-Бондын дүр бүтээсэн жүжигчид бүгд л тухайн үеийнхээ гайхалтай машинуудыг сурталчилж ирсэн. Эл кинонд тоглосон Д.Крейгт “Астон Мартин” онцгой эрх олгожээ. Тэрбээр насан туршдаа эл брэндийн хүссэн загвараас үнэгүй авах эрхтэй аж.
-Жеймс Бондын цувралд шинэ зүйл байхаа больсонд учраас залхаж байгаагаа тэрбээр ил тод хэлдэг болжээ.
-Д.Крейг тогооч байжээ. Кино урлагаас өмнө гал тогооны “агент” байсан тэрбээр “Хоол хийх нь жинхэнэ цустайгаа хутгалддаг баатарлаг үйлс” хэмээсэн байдаг.
-Тэрбээр 1992 онд анхны энхэртэйгээ гэрлэж, охинтой болсон. Тэд 1994 онд салсан бөгөөд хоёр жилийн дараа Даниель герман жүжигчин Хайка Макатчтай болзож байжээ. 2011 онд тэрбээр жүжигчин Рэйчел Вайстай нууцаар гэрлэж, хоёр зочинтой хуримын ёслол хийсэн аж. Нэг зочин нь Крэйг охин, нөгөөх нь Рэйчелийн хүү байжээ.
Англи жүжигчин Дэниел Крэйг Жеймс Бондод "өртэй". Тагнуулч эр түүнийг дэлхийн хүн болгосон учраас тэр. Өнгөрсөн аравдугаар сарын 26-нд тагнуулч Жеймс бондын шинэ цуврал “007: Spectre” нээлтээ хийсэн. Үүнтэй холбогдуулан Английн жүжигчин Дэниел Крейгийг дэлхийд алдартай олон хэвлэлд онцолж, сэтгүүлүүд түүний зургаар нүүрээ “гоёжээ”. Учир нь тэрбээр нууц ажилтан 007-гийн дөрвөн цувралд Бондын дүрийг бүтээсэн. “Esquire” сэтгүүлд гарсан түүний товч ярилцлагыг хүргэе.
-Би нэг их зоригтой хүн биш, бас тийм ч хүйтэн сэтгэлтэй амьтан ч биш. Жеймс Бондод тохиолддог шиг хүнд, эгзэгтэй нөхцөл байдлаас би мултарч чадах юм шиг санагддаг. Тэгж ургуулан боддог чанар маань энэ кинонд тоглоход дөхөм болсон байж мэднэ. Үнэхээр юу хийхээ мэдэхгүй үед Бондод тохиолддог шүү дээ. Тэр нь жинхэнэ “би”-тэй минь тун адил санагддаг.
-Ер нь Бонд бидний дунд амьдардаг бодит хүн байсан бол би л лав түүнтэй удаан хугацаанд хамт явна гэдэгтээ тийм ч итгэлтэй биш байна. Хэрэв үдэшлэгийн үеэр таарвал ганц аяга шар айраг тулгаж уух л байсан. Гэхдээ дэргэд нь удаан суухгүй л болов уу даа. Гэхдээ дүрийнхээ зан чанарыг буруутгах, шүүх нь жүжигчний үүрэг биш.
-Би Бондын дүр бүтээхдээ Харрисон Фордын тоглосон “Индиана Жонс”-ын цувралаас “лавлагаа” авсан.
-Бонд маш их ганцаардсан хүн. Энэ нь түүний эмзэг тал, бас “өвчин нь”. Тэр олон сайхан хүүхэнтэй холбогдож, өвөртөлдөг ч, эцсийн бүлэгт бүгд л түүнийг орхидог. Үнэхээр гунигтай биш гэж үү. Нэг талаас амар л байх. Гэхдээ ядаж ганц сар жирийн хүмүүс шиг амьдарч чадахгүй байгаа биз дээ.
-Жеймс Бондын дүр намайг баян болгосон. Миний гэр бүл, үр хүүхдүүд ая тухтай, сайхан амьдарч байна гэдэг чинь түүний ач. Би үнэхээр баян хүн шүү. Зөвхөн эд хөрөнгөөр хэмжигдэхгүй баян. Би нэг зүйлийг хүсдэг, зоогийн газарт ороход “Энэ Дэниел Крэйг шүү дээ” гээд намайг тайван орхих тийм цаг ирээсэй гэж. Тэр бол амьдралын минь хамгийн сайхан үе байх болно.
-Нэг талаар Бонд надад ач тусаа хүргэсэн ч, нөгөө талаас намайг “алсан”. Бондын дүр бүтээхээс өмнө би их амар тайван, бас дажгүй карьертай байсан. Гэтэл тэр нэг тагнуулч нөхрийн дүр намайг Д.Крейг биш, Бондоор харагдуулдаг болгосон. “Би тийм биш ээ, би Бонд биш” гэж хашгирсан ч хүмүүс итгэхээ байсан.
-Надад байгаа бүх зүйл гэвэл амьдрал минь. Амьдралынхаа төлөө би ямар нэгэн зүйл хийх ёстой.
-Гэртээ хийх зүйл надад зөндөө байлгүй яах вэ. Ном уншиж, бас зураг авах “хичээл” хийдэг. Би зураг авахдаа үнэхээр муу. Уг нь ганц товчлуур дээр дараад л болчих ажил. Гэтэл миний авсан 1000 зургаас ганц нь амжилттай болдог доо.
-Кино бүтээх нь жинхэнэ хуурамч, нүд хуурсан ажил шүү дээ. Чи кино үзэхээр ирнэ. Бид чиний мөнгөн дээр ажиллана. Бид банкны эзэн биш. Бид зугаа цэнгэл үйлдвэрлэгчид л байхгүй юу. Хамгийн муу мэргэжил гэж болно.