"Эх дэлхийн мисс 2015" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон А.Баярцэцэг дөрвөн медаль хүртэж, амжилттай оролцлоо. 95 орны гоо бүсгүйчүүд мэдлэг оюун, гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа өрсөлдсөнөөс А.Баярцэцэг шилдэг 16 гоо бүсгүйн тоонд багтаж, НҮБ-ын индрээс Ази тивээ төлөөлөн тавьсан илтгэл нь шилдгээр шалгаран, бүтээлч сэтгэлгээний төрөлд багаараа алт, шилдэг эко видеоны ялагч, шилдэг фото мисс төрөлд алт, шилдэг үдшийн гоёлын даашинзны төрөлд алт, богино даашинзны төрөлд хүрэл медаль хүртлээ.
Харин титмийн эзнээр Филиппиний гоо бүсгүй Анжела Он шалгарчээ.