НАСА-гийн эрдэмтэд ийнхүү мэдээлжээ. Дэлхийгээс бусад гариг дээр амьдрал үгүй байтал сансрын хөршүүд чухам юугаа солилцдог билээ гэж бодлоо. Зэргэлдээ орших гаригууд дахь нянгууд нэгээс нөгөө рүү “аялдаг” байх магадлалтай талаар Хавайд болсон олон улсын сансар судлалын зөвлөлгөөний үеэр НАСА-гийн эрдэмтэд мэдээлсэн нь энэ аж. Сансрын иж бүрэн “Кеплер-36” дуранд өртсөн сансрын биетүүдийг судалсны дүнд тэд ийнхүү мэдээлж, харьцуулах үзүүлэлтүүдээр тайлбарласан нь мэргэжилтнүүдийн дунд маргаан дэгдээгээд байгаа гэнэ.