...Бодол гэдэг хүний нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй.
Хөгжмийн урлагийн түүхийн цаг хугацаанаас нэгэн хуудас тасран одсон гэхэд яг л тэр цаг хугацаа буцаад ирж буй мэт бидний өмнө хийсч буух агшинд түүний “ЭНД бас ОДОО” хэмээхтөсөөллөөр бодож сэтгэж бүтээлээ туурвисныгнэгэнтээ мэдрүүллээ...
Монголын хөгжмийн урлагийнноён оргилуудын нэг Ц.Чинзоригийн давтагдашгүй өнгө аястай, гайхалтай санааг илэрхийлсэн уран бүтээл-эрдэм шинжилгээ, судалгааны хөтөлбөрүүд нь мартагдах шахсан олон зүйлийг олон хүмүүст сануулах мэт тодорхой интервалтайгаар зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Нийслэлийн хөгжмийн амьдралын тэмдэглэлт үйл явдлуудын нэг “Алтан намар” хөгжмийн наадмын хүрээнд Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоотой хамтарсан төслийг хэрэгжүүлэх уг арга хэмжээг гардан гүйцэтгэсэн хөгжмийн зохиолчийн гэрбүл, шавь нар нь, дэмжигчидболон урлаг соёлын салбарынхны хүчин чармайлтыг хүндэтгэн талархах нь зүйтэй.
Хөгжмийн эгшиглэгээний гайхамшигт сонголт, нандин тохиргоо, чамин чимэглэлээр тэртээх алсад хав дарагдсан “далд философи”-ийн урсан одсон цаг үеийн маш сониуч, гярхай санаануудтүүний бүтээлээс хэрхэн шигшигдэн гарч ирэхийг хэн бүхэн өөрийнхөөрөө таамаглахыг оролдох биз ээ.
Тэрээр шүтэн бишрэгч-сонсогчдынхоо далд сэтгэлийн “зангилаа”-г тайлах мэт хүмүүний амьдралыг өөрийн аялгуу эгшгээрээхэрхэн интерпретацчилж буйг анзаарч мэдрэхгүйгээр өнгөрөхийн аргагүй байлаа.
Эрдэм гэдэг хүний амьдралын абсолют үнэ цэнэ. Тэрхүү үнэ цэнийн хэр чухал болох мөн ямар үүрэгтэй вэ?гэдэг нь тухайн нөхцлөөс шалтгаалдаг тул баталгаатай мэдлэгээр бий болсон үнэт зүйл хүний амьдралд жинхэнэ утгаараа “хэрэгсэл” болж чадсан нөхцөлд л үүргээ биелүүлдэг гэсэн этикийн зарчим хөгжмийн зохиолчийн бүтээлд илэрхийллээ олжээ гэж бодном.
Хөгжмийн зохиолчийн симфони бүтээлүүд нь үндэсний уламжлалыгилүү өргөн сэтгэл зүйн багтаамжит эгшиглэгээгээр сонсогчдын орон зайг эзэмдэхийнсацуу хайр сэтгэл, амгалан оршихуй, эцсийн чөлөөлөлт, өрнөл бэрхшээл, уран бүтээлийн тулаан,бие хайргүй шургуу зүтгэл зэрэглогикийг хөгжмийн дүрслэлтэй огтлолцуулан гаргажээ.
Гоцлол хөгжимд зориулсан концертод хөгжимчний мэргэн ухаан, бүтээлч мөн чанарын үнэт тулгуур болох хөгжмийн эх үндсийг энэхүү амьдралын нэгээхэн хэсэг юм шүү гэсэн ойлгоц- мэдрэмжийн хослолыг тод тусгахыг зорьсон байна.
Ц.Чинзоригөнөөдөр дан хөгжмийн бүтээлүүдээ жинхэнэ мэргэжлийн үндэслэлээр эгшиглэг, аялгуулаг, тод илэрхийлэхийн зэрэгцээ өөрийн амьдарч өнгөрүүлсэн цаг хугацааныхаа “оюуны бүтээлчачаа”-гчамлахааргүйгээрнөөцлөн хуримтлуулсан “хөгжмийн эстэтикийн-тээгч” болохоо баталж чадлаа.
ЮНЕСКО буюу НэгдсэнҮндэстнийБайгууллагынболовсрол, шинжлэхухаан, соёлынтөрөлжсөн байгууллагийн алтан фондод ораторийн төрлөөрМонголоос орсон анхны бүтээл болох “Илдэн уулсын цуурай” хэмээх симфони ораторийн гоцлоочдын “декламаци буюу аялгат уншлага” нь ганцаарчилсан хувь хүний сэтгэл догдлолыг хөгжмийн эгшиглэгээтэйнэгэн ижил түвшинд бясалган, оркестрын хамсраагаар динамикийн болон тэнцвэржүүлэлтийн харьцааны арга ухааныг хөгжмийн романтик байгууламжийн үндсэн голхэлхээс болгон илэрхийлэхийг зорьж, уг байгууламжийнхаа тулгуур суурийг төгс гармонийн жинхэнэ”амин сүнс” хэмээн туурвисан болтой.
Хөгжмийн хүчирхэг синтезийговор хэмжээгээр томсгосон “хүүрнэдэг оркестр” ба “найрал дуу”-ны бичиглэл дэхамьд цангинаан, нэвт шувт мэдрэг зэргээс нь харахад хөгжмийн зохиолч Ц.Чинзориг “харизмбуюу төрөхдөө л онцгой өгөгдөлтэй,оюун санааны хувьд хүмүүст маш хүчтэй нөлөө үзүүлэгч маэстро” юм гэдэгт эргэлзэхийн ч хэрэггүй.
... Хүсэл гэдэг ойлгох гэсэн бодит байдал.
Хүний ухаан хүслээр эхэлж, хүслээр төгсдөг...
Хөгжим судлаач М.Мөнгөнсүх
2015.11.20 өдөр