БНСУ-ын гурван хотод Монголын сонгодог урлагийг сурталчилж, нэгдсэн тоглолт хийхээр явсан ДБЭТ-ын уран бүтээлчид өчигдөр Бусаны үзэгчид уран бүтээлээ толилуулжээ. Илсокду соёлын төвд болсон тоглолтод гавьяат жүжигчин Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг,ДБЭТ-ын гоцлооч Р.Доржхорол, Ж.Бямбажав, Б.Гомбо-Очир, Б.Батжаргал болон гоцлол хөгжимчин Г.Долгорсүрэн нар оролцож, энэ удаа симфони найрал хөгжмийг гавьяат жүжигчин Ц.Мөнхболд удирдан тоглуулжээ.
Энэ үеэр тус соёлын төвтэй хамтран ажиллах гэрээнд ДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул гарын үсэг зурсан байна.