“Монголын дизайнеруудын холбоо”, “Шилмэл загвар” компаниас жил бүр зохион байгуулдаг “Гоёл-2016” загварын наадмын шилдгүүд тодорч, Х. Уянга Топ модель боллоо.
Харин энэ жилийн шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр А.Хулан, шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр Д.Баяртогтох нар шалгарсан бол дэд байрт Сайхантамир орсон юм.
Энэ удаагийн наадамд загварын 20 гаруй салон, үйлдвэрүүд оролцож, бүтээлээ өрсөлдүүлснээс тусгай шагналыг Өвөр Монголын дизайнер Номин болон Бажуна салоны дизайнер Б.Батсүх нарт гардуулсан. Харин Гранпри шагналыг “Шилмэл загвар” ХХК-ийн дизайнер Д.Өнөболор, шилдэг загвар зохион бүтээх товчоогоор “Говь” ХК тус тус шалгарч ирэх жилийн өнгийг тодорхойллоо.
“Эртний Монгол хийц” салоны дизайнер О.Уранцэцэг наадмын Шилдэг залуу дизайнер болсон бөгөөд Шилдэг makeup artist-аар Наруми салоны Аззаяа, Марина нар, шилдэг үсчингээр Stylish салон шалгарсан юм.
Мөн Уран сэтгэмжийн загвараар дизайнер Мягмарсүрэн, Батсүрэн нар тодорсон бол гоёлын хувцасны шилдэг дизайнераар Ц.Отгон, Үндэсний хувцасны шилдэг дизайнераар Мon Сouture салоны дизайнер Х.Батзаяа, Чөлөөт хувцасны загвараар Урбан жийнс брэнд тодорлоо.