Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог шинэ уран бүтээлдээ оржээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд өөрийн уран бүтээл гэхээс бусдынхад болон студийн ажилдаа илүү анхаарчээ. Ирэх онд таван шинэ цомгоо гаргахаар цаг, нартай уралдаж буй түүнтэй ярилцлаа.
-Ярилцлагаа таны уран бүтээлийн шинэ сонин сайхнаас эхэлье. Цомгуудынхаа талаар яриач?
-Уг нь эхний цомгийн ажил дуусчихсан. Эдийн засгийн хямрал уран бүтээлч бидэнд ч хүндээр нөлөөлж байна. Хүмүүс цомог авч сонсох нь битгий хэл, талхаа л дөнгөж худалдан авч байна шүү дээ. Тийм болохоор жаахан хүлээгээд байна.
-Тэгээд яагаад нэг дор таван цомог гаргахаар шийдсэн юм бэ?
-Н.Халиунтай хамтарсан “White album”-аас хойш цомог гаргаагүй. Уг нь таван цомгоо зэрэг гаргая гэсэн бодолтой байсан юм. Гэтэл урлагийнхан маань тэгж хэрэггүй гэсэн зөвлөгөө өгч байна.
Дан дуэт дуутай цомог гаргана. Би олонх эмэгтэй дуучинтай хамтарч дуулсан. “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж” зэрэг өмнө дуулсан дуугаараа бас нэг цомог гаргана.
Мөн “Хөх тэнгэр” хамтлагт дуулж байсан дуунуудаа нэгтгэж байгаа. Тухайн үед дуулж байсан бичлэгүүд байдаг боловч хуучирчихсан, шаардлага хангахгүй болчихож. Тийм болохоор дууны найруулгыг өөрчлөхгүйгээр, зөвхөн дуугаралтыг нь шинэчилсэн гэсэн үг.
Мөн поп болон жааз урсгалаар дуулсан шинэ дуунуудаараа хоёр цомог гаргахаар төлөвлөсөн юм. Зохиосон дуунуудаа их удаан хадгаллаа. Одоо гаргах цаг нь болж. Удаан дарсан болохоор амттай ч болсон.
-Энэ онд “Хөх тэнгэр” хамтлагийн 25 жилийн ой тохионо. Нэг цомгоо хамтлагийнхаа ойд зориулсан юм уу?
-Энэ ойд зориулж цомог гаргаж байгаа юм биш. Хүмүүс “Хөх тэнгэр”-т байсан дуунуудаа яг байгаагаар нь дуулж цомог гаргаач гэсэн санал их тавьсан. Залуудаа дуулсан, сая дуулсан хоёрт ялгаа мэдэгдэнэ л дээ. Залуудаа шингэн хоолойтой, дотор тамир ихтэй байж.
Одоо бол нэлээд туршлагатай болсон. Цомгийн дууны найруулгын ажлыг Г.Энхбаяр ах хийсэн. “Хөх тэнгэр”-ийн дуунуудын хөгжмийн найруулгыг хийж байсан хүн шүү дээ.
-Та “Электрон” цахилгаан хөгжмийн хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Рок поп хөгжмийн ертөнцөд хөл тавьсан үеэ дурсаач?
-Эстрад, цахилгаан хөгжимтэй холбогдсон үеэс л эхэлж ярих байх. Холбооны сургалтын төвийн “Электрон” хамтлагт дөрвөн жил басс гитар тоглож, дуулдаг байлаа. Тухайн үед гадаад хамтлагуудын дууг сонсож, дагаж тоглодог байсан. Дөнгөж 20 гаруй л настай байлаа. 1982 оноос хойш гээд бодохоор 33 жил болчихжээ.
Сургуулиа төгссөн жилээ цэрэгт татагдаж, хилийн цэргийн нисэхийн ангид хуваарилагдсан. Тэнд очоод хоёр жил болохдоо бас л хамтлаг байгуулчихсан. Тэр үед л хөгжмийн зохиолч Г.Энхбаяр ах намайг олж харсан шиг байгаа юм.
“Хилчин” хамтлагт орох санал тавьж, би ч зөвшөөрсөн. “Хилчин” хамтлагтайгаа хилийн цэргийн бүх л ангиар тойрч тоглосон доо. Эндээс л мэргэжлийн уран бүтээлд хөл тавьсан юм.
-Та Холбооны сургалтын төвийг төгссөн. Эзэмшсэн мэргэжлээрээ МҮОНТ-д ч хэсэг ажилласан гэдэг?
-Үндсэн мэргэжлээрээ ажиллахыг хүссэн юм болов уу даа. “Хилчин” хамтлагаас гараад л МҮОНТ-д орсон. Тэр үедээ “Цаг үе залуучууд”, “Хөгжмийн шуудан”, “Ардын дуу хуур”, “Бүх театрын концерт” гээд ихэнхдээ энтертайнмент чиглэлийн нэвтрүүлэгт ажилладаг байлаа.
-“Хөх тэнгэр” хамтлагт орох саналыг Мөн л Г.Энхбаяр ах тавьсан гэдэг юм билээ. Энэ тухай яриач?
-Г.Энхбаяр ах “Хилчин” хамтлагаас гараад МҮОНР-гийн хөгжмийн редакцад ажилладаг болсон юм. Анх надад “Хөх тэнгэр” гэж хамтлаг байгуулагдаж, “Буян”-гийн Б.Жаргалсайхан цоо шинэ хөгжим оруулж ирж байгаа, Монголын урдаа барьдаг хөгжимчид тэнд цуглах тухай хэлсэн юм.
Би ч дуртайяа зөвшөөрсөн. Үүнээс өмнөхөн англи дууны уралдаан болсон. Б.Сарантуяа нэгд, Н.Ганхуяг ах хоёрт, би гуравдугаар байрт шалгарсан. Тэгээд л шууд бид гуравт тэр саналыг тавьсан юм шиг байна билээ. Ингэж л манай хамтлаг байгуулагдсан.
Байгуулагдсаныхаа дараахан Санзайд байрлаж, бэлтгэл хийсэн. Тэнд л дуунуудаа хуваарилж, уран бүтээлүүд төрсөн дөө.
-“Хөх тэнгэр” хамтлагийнхан сүүлд хэзээ бүрэн бүрэлдэхүүнээрээ цугласан бэ?
-Хамгийн сүүлд 25 жилийнхээ ойгоор хамтлагаараа тоглосон. “Хөх тэнгэр” хамтлаг миний хувьд хөгжмийн дуугаралт, найруулга, дуунуудын төрөл, шинж чанарынхаа хувьд их шинэлэг байсан. Тийм хамтлагт уран бүтээл хийж явсан нь миний хувьд маш том боломж.
-Н.Халиунтай хэзээ танилцаж, дуу бичлэгийн ажлыг хэзээнээс сонирхож эхэлсэн юм бэ?
-“Хөх тэнгэр” хамтлаг тарсны дараа “Хар чоно” хамтлагт орсон. Гэхдээ нэг их удалгүй тарчихсан. Тэнд л Н.Халиунтай танилцсан. Бид хоёр такси, автобус баазын төсөл ч бичиж байлаа. Гэхдээ бүтээгүй. Харин студи байгуулах төслөө биччихээд жил гаруй мөнгө хайж гүйсэн.
Ингэж л Э.Бат-Үүл ахын дэмжлэгтэйгээр “Сонор” студиэ байгуулсан. Монголын рок попын хөгжилд чамгүй амжилт авчирсан гэж боддог.
“Сонор” студи байгуулагдсанаар хамтлаг, дуучдад цогц уран бүтээл, цомогтой болох үүдийг нээж өгсөн юм. Үүнийг дагаад клип, тоглолтууд хийж эхэлсэн шүү дээ.
-“Сонор” студи анх удаа хамтлаг, дуучдын цомгийн бичлэгийн эрхийг худалдаж авсан. Тухайн үед ямар хамтлагийн, аль цомгийн эрхийг авч байсан бол?
-“Хар сарнай”, “Камертон” хамтлагийн цомгийн бичлэгийг хийх эрхийг худалдаж авч байсан юм. Тэр үеийн ханшаар 1.5 сая төгрөг бол их мөнгө шүү дээ. Бид ядаж л таван мянган хүн цомог худалдаж аваасай гэж хүсэж, найдаж байлаа.
Энэ маань ч талаар болоогүй. Үүний дараа “Хурд”, “Никитон”, “Номин талст” гээд бүх л хамтлаг, дуучны уран бүтээл “Сонор” студиэс төрж эхэлсэн.
-Та уран бүтээлийн оргил үедээ биеэ тоож байв уу?
-Ёстой тийм юм мэдрээгүй дээ. “Цаг үе залуучууд” нэвтрүүлгээр гардаг, дуунууд маань хит болчихсон байлаа. Анх “Охин” дууныхаа клипийг “On’n off”-оор хийлгэсний дараа гудамжаар явахад хүмүүс таньдаг болчихсон байсан.
Гитарчин Д.Өлзий-Орших бид хоёр навсайсан юм, тураалд орчихсон юм шиг л хоёр нөхөр гарч байгаа юм. Одоо харахаар инээд хүрээд байдаг. Гудамжаар явахад хүмүүс гар барих, баяр хүргэх, зургаа авахуулахад баярладаг л байсан.
-Залуу уран бүтээлчид яагаа ч үгүй биеэ тоох хандлага гаргадаг. Ах хүний хувьд үг хэлдэг л байлгүй?
-Яах вэ, залуу насны ааг омог байдаг л байх. Хүмүүст жаахан танигдаад эхлэхээр л ертөнцийг атгачихсан юм шиг бодоод, дотроо “сансрын” юм төсөөлөөд л явж байгаа. Байж болох зүйл боловч хэт эртдэхээрээ л тэр хүүхдийг алчихаж байгаа юм.
Уран бүтээл хийж, олонд танигдах тусмаа л даруухан байх хэрэгтэй шүү дээ. Би дуулаачийн сургалтын залуучууддаа ч үргэлж үүнийг хэлдэг. Манай рок попын урлагт нэг үе тасарчихсан шүү дээ. Жишээлбэл, “Соёл-Эрдэнэ”, “Өргөө”, “Айзам” хамтлагийн ах нар бидэнд уран бүтээл төдийгүй биеэ авч явахыг зааж, захидаг байлаа. Бид ч тэднийгээ хүндэлдэг, айдаг байсан.
Дараа нь бид “Камертон”, “Сүнс”, “Номин талст”-ын дүү нарт яг л тэрийг захидаг байлаа. Энд чинь нэг хэлхээ яваад байна шүү дээ. Гэтэл тэднээс хойш тийм зүйл байхгүй. Одоогийн зарим хүүхдийг би таних ч үгүй. Ямар ч дуучин юм, хаанаас ч явж байгаа юм мэдэхгүй.
-“Nature sounds” төвд багшлаад хэдэн жил болчихов. Хэчнээн шавьтай болсон бэ?
-16 дахь жилдээ багшилж байна. Гурван мянга гаруй шавьтай болж. Энэ бол сургалт шүү дээ. Заавал дуучин болох гэж энэ сургалтад сурдаггүй юм. Урлаг гэдэг хүчтэй зүйл. Үүний зах зухаас гадарладаг болох гэж л сурч байгаа. Ер нь урлаг сонирхдог хүний сэтгэхүй задардаг. Юмыг өөр өнцгөөс хардаг болдог.
-Та “Сонор” студиэс гарсныхаа дараа хэсэг ажилгүй явсан. Энэ хугацаанд ер нь урлагийн ажил хийхээ больё гэж шантарч байв уу?
-Үгүй ээ. Нэг хэсэг машин оруулж ирж зардаг байлаа. Тэр үед наймаа хийгээд явж болох л байсан шүү дээ. “Үүрэг трейд”-ийнхэн “UB рalace”-ийг анх байгуулахад тэнд ажиллаж ч байлаа. Тэгэхэд миний толгойд зөвхөн урлаг л эргэлдэж байсан.
Яаж ийж байгаад студиэ байгуулчих юмсан гээд л. Байраа тавилгатай нь зарж байж “Дашка” студиэ байгуулсан. Тоног төхөөрөмжийг нь худалдаж авчихаад ямар их баярлаж байсан гэж санана.
-Студи олшрох тусам өрсөлдөөн бий болж, чанар сайжрах ёстой байх. Гэтэл тийм зүйл ажиглагдахгүй байх шиг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Тоглолтын хөгжим олигтой гоё дуугарахгүй байна гэдэг чинь энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүс байхгүйтэй л холбоотой шүү дээ. Гэтэл гадаадын мэргэжилтнүүд ирэхээрээ хөгийн зүйлийг ч гоё дугаргачихдаг. Энд яамны бодлого л дутагдаж байгаа юм.
Гэрэл, хөгжмийн тохиргоо, студийн бичлэгийн чиглэлээр гадаадын мэргэжлийн багшийг авчирч хичээл заалгах ёстой байхгүй юу. Зардал багатай, олон хүнд хүрэх боломжтой. Нэг үеэ бодвол манайхан сайжирч байгаа. Энэ нь сайшаалтай боловч хангалттай биш.
-Та “Тэнгэрийн салхи”, “Өвгөн шувуу”, “Хүний хүүхэд” гээд гурван ч кинонд тоглосон. Хүмүүс харахад амархан мэт харагддаг энэ ажлын хүндийг мэдэрсэн биз дээ?
-Амаргүй ажил байна билээ. Морь унах, уургалах, булгиулах, мориноос унах гээд л аймаар үйлдэл хийсэн. Үгээ цээжлэх, нүүрний хувирал гаргах гээд л хэцүү. “Тэнгэрийн салхи” олон ангит кинонд санамсаргүй байдлаар сонгогдсон.
Уг нь кинонд тоглох жүжигчдийн сонгон шалгаруулалт хийхэд л тусалсан юм. Гэтэл жилийн дараа “Та энэ кинонд сонгогдсон байна” гэж хэлсэн. Би нэлээд зугтаасан. Олон ч жүжигчин санал болгосон доо. Тэгээд сүүлд нь өөрөө тоглосон.
-Олон хүнээс магтаал, урмын үг сонсдог байх. Харин шүүмжлэлд хэр өртдөг вэ?
-Би шүүмжлүүлэх дуртай. Гэхдээ сонирхолтой нь хүмүүс намайг зэмлэж, шүүмжилдэггүй. Дандаа л магтдаг. Уг нь хуурай магтаал хүнд хортой шүү дээ. Тэрнээс их айдаг.
Би өөрийнхөө хаана явж байгааг шүүмжлэлээс мэдэхийг хүсдэг. Дандаа магтдаг болохоор нь өөрийгөө алдаа бага гаргадаг хүн юм болов уу гэж боддог.
-Хамгийн сайхан магтаалыг хэнээс сонсож байв?
-Би магтаалыг ойшоодоггүй болохоор сайн санахгүй байна. Гэхдээ магтаалыг хүн өөртөө шүүмжлэл болгож хүлээж авах ёстой юм шиг байна. Магтах тоолонд онгироод хөөрөөд байвал болохгүй л дээ.
-Магтаалд онгирч явсан үе танд бий л байх?
-Би онгирох гэдэг үгийг кайф авах гэдэгтэй л зүйрлэмээр санагддаг юм. Яагаад ч юм тайзан дээр гарч, дээд зэргээр сэтгэл ханамж авах үед онгирмоор санагддаг. Н.Халиун бид хоёр “White album” цомгийнхоо баярыг Оросын шинжлэх ухаан, соёлын төвд хийсэн юм. Маш гоё тоглолт болсон.
Рок попынхон одоо тэр тоглолтын тухай ярьдаг, ам сайтай байдаг. Тэр тоглолтын тухай ярих болгонд би онгирдог. Нэг дуу зохиочихоод хүнд сонсгосон зүйл биш. Бүхэл бүтэн цогц зүйлийг минь үнэлж магтаж байгаад нь онгирдог.
-Таны уран бүтээлүүдэд жүжгийн дуу нэлээд хэд байдаг...
-“Нэргүй од”, “Хар санаа, хайр сэтгэл” гээд долоон жүжгийн дуу дуулсан. Театрын шагнал гардуулах ёслолд очихоор бараг л тайзан дээр дөрөв таван удаа гарчихдаг.
-Олонх эмэгтэй дуучинтай хамтран дуулсан. Хэн нь хамтарч ажиллахад дөхөмтэй, ойлголцоход амар байв?
-Б.Сарантуяаг л хэлнэ дээ. Бас Т.Ариунаа маань мундаг. Эмэгтэй дуучидтай хамтарсан 18 дуэт дуутай, би.
-Таны дуунууд хоолойны чадал шаардсан байдгаараа илүү онцлог. Ялангуяа “Санаж байна уу”. Энэ дуу бүтсэн түүхийг сонирхуулаач?
-“White album”-д орсон дуунуудаас өөрийн дуртай хоёр дууг л сонгож дараагийн цомогтоо дахин оруулж байгаа. Тэрний нэг нь “Санаж байна уу”. Нэлээд хоолойны цараа шаарддаг, Н.Халиуны ая, П.Хэрлэнгийн шүлэг. Анх сонсчихоод яаж дуулах эвээ олохгүй байсан.
Дууны хэмжээ, шилжилтүүд нь их эвгүй. Тэр үед дуулсан шингэн хоолойг одоо гаргахад бас их хэцүү болчихсон. Хүн нас ахих тусам хоолой суудаг юм байна. Хүмүүс хоолойны хүч, цараа шаардсан дуунуудад бас их дургүй ч юм шиг.
Миний зарим дуу дагаад дуулахад жаахан хэцүү. Тийм болохоор шинэ уран бүтээлүүддээ үүнийг анхаарна даа.
-Шинэ уран бүтээлүүдээ үзэгчдэд хүргэж байгаа хүн тоглолт төлөвлөсөн үү. Бие даасан тоглолтоо хийлгүй удлаа шүү дээ?
-Тоглолт төлөвлөж байгаа. Гэхдээ тэрнээс өмнө дуунуудаа хүргэхийн тулд клип хийх хэрэгтэй байна. Одоо үед дуунуудаа дүрсжүүлж хүргэхгүй л бол хэцүү болж. Би дахиад ийм олон уран бүтээл хийж чадаа ч уу, үгүй ч үү. Тийм болохоор эднийгээ маш чанартай хийхээр хичээж байна.
Аливаа зүйлийг сэтгэлдээ хүртэл хийх гэж л буй бол өөрөө л хийсэн нь дээр юм байна. Тэгж бодоод өөрөө видео студи бас нээх гэж байна.
-Урлагт дурласныхаа хэрээр золиос төлдөг юм шиг санагддаг. Та хэр олон зүйл золиослосон бэ?
-Би “Мистер Х”, “Миний төрсөн өдөр, дуу” гээд бие даасан хоёр тоглолт хийсэн юм. Хангалттай хүн үзээгүй л дээ. Тэр үед сэтгэлээр жаахан унасан. Хэрвээ энэ хоёр тоглолтыг хүмүүс үзсэн бол би урам авах байсан. Илүү гоё тоглолт хийхийг хүсэх байсан байх.
Урлаг гэдэг хүнийг залуухан байлгахад, уужуу, зөв бодолтой байлгадаг. Харин би цаг хугацаатай уралдах гэж гүйдэг нь багасчихаж. Гэхдээ одоо оройтох юу байх вэ.
А.ХАЛИУН
Б.ДАШДОНДОГ:
Урлаг хүнийг уужуу,
зөв бодолтой болгодог
А.ХАЛИУН
Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог шинэ уран бүтээлдээ оржээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд өөрийн уран бүтээл гэхээс бусдынхад болон студийн ажилдаа илүү анхаарчээ. Ирэх онд таван шинэ цомгоо гаргахаар цаг, нартай уралдаж буй түүнтэй ярилцлаа.
-Ярилцлагаа таны уран бүтээлийн шинэ сонин сайхнаас эхэлье. Цомгуудынхаа талаар яриач?
-Уг нь эхний цомгийн ажил дуусчихсан. Эдийн засгийн хямрал уран бүтээлч бидэнд ч хүндээр нөлөөлж байна. Хүмүүс цомог авч сонсох нь битгий хэл, талхаа л дөнгөж худалдан авч байна шүү дээ. Тийм болохоор жаахан хүлээгээд байна.
-Тэгээд яагаад нэг дор таван цомог гаргахаар шийдсэн юм бэ?
-Н.Халиунтай хамтарсан “White album”-аас хойш цомог гаргаагүй. Уг нь таван цомгоо зэрэг гаргая гэсэн бодолтой байсан юм. Гэтэл урлагийнхан маань тэгж хэрэггүй гэсэн зөвлөгөө өгч байна. Дан дуэт дуутай цомог гаргана. Би олонх эмэгтэй дуучинтай хамтарч дуулсан. “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж” зэрэг өмнө дуулсан дуугаараа бас нэг цомог гаргана. Мөн “Хөх тэнгэр” хамтлагт дуулж байсан дуунуудаа нэгтгэж байгаа. Тухайн үед дуулж байсан бичлэгүүд байдаг боловч хуучирчихсан, шаардлага хангахгүй болчихож. Тийм болохоор дууны найруулгыг өөрчлөхгүйгээр, зөвхөн дуугаралтыг нь шинэчилсэн гэсэн үг. Мөн поп болон жааз урсгалаар дуулсан шинэ дуунуудаараа хоёр цомог гаргахаар төлөвлөсөн юм. Зохиосон дуунуудаа их удаан хадгаллаа. Одоо гаргах цаг нь болж. Удаан дарсан болохоор амттай ч болсон. -Энэ онд “Хөх тэнгэр” хамтлагийн 25 жилийн ой тохионо. Нэг цомгоо хамтлагийнхаа ойд зориулсан юм уу?
-Энэ ойд зориулж цомог гаргаж байгаа юм биш. Хүмүүс “Хөх тэнгэр”-т байсан дуунуудаа яг байгаагаар нь дуулж цомог гаргаач гэсэн санал их тавьсан. Залуудаа дуулсан, сая дуулсан хоёрт ялгаа мэдэгдэнэ л дээ. Залуудаа шингэн хоолойтой, дотор тамир ихтэй байж. Одоо бол нэлээд туршлагатай болсон. Цомгийн дууны найруулгын ажлыг Г.Энхбаяр ах хийсэн. “Хөх тэнгэр”-ийн дуунуудын хөгжмийн найруулгыг хийж байсан хүн шүү дээ.
-Та “Электрон” цахилгаан хөгжмийн хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Рок поп хөгжмийн ертөнцөд хөл тавьсан үеэ дурсаач?
-Эстрад, цахилгаан хөгжимтэй холбогдсон үеэс л эхэлж ярих байх. Холбооны сургалтын төвийн “Электрон” хамтлагт дөрвөн жил басс гитар тоглож, дуулдаг байлаа. Тухайн үед гадаад хамтлагуудын дууг сонсож, дагаж тоглодог байсан. Дөнгөж 20 гаруй л настай байлаа. 1982 оноос хойш гээд бодохоор 33 жил болчихжээ.
Сургуулиа төгссөн жилээ цэрэгт татагдаж, хилийн цэргийн нисэхийн ангид хуваарилагдсан. Тэнд очоод хоёр жил болохдоо бас л хамтлаг байгуулчихсан. Тэр үед л хөгжмийн зохиолч Г.Энхбаяр ах намайг олж харсан шиг байгаа юм. “Хилчин” хамтлагт орох санал тавьж, би ч зөвшөөрсөн. “Хилчин” хамтлагтайгаа хилийн цэргийн бүх л ангиар тойрч тоглосон доо. Эндээс л мэргэжлийн уран бүтээлд хөл тавьсан юм.
-Та Холбооны сургалтын төвийг төгссөн. Эзэмшсэн мэргэжлээрээ МҮОНТ-д ч хэсэг ажилласан гэдэг?
-Үндсэн мэргэжлээрээ ажиллахыг хүссэн юм болов уу даа. “Хилчин” хамтлагаас гараад л МҮОНТ-д орсон. Тэр үедээ “Цаг үе залуучууд”, “Хөгжмийн шуудан”, “Ардын дуу хуур”, “Бүх театрын концерт” гээд ихэнхдээ энтертайнмент чиглэлийн нэвтрүүлэгт ажилладаг байлаа.
-“Хөх тэнгэр” хамтлагт орох саналыг Мөн л Г.Энхбаяр ах тавьсан гэдэг юм билээ. Энэ тухай яриач?
-Г.Энхбаяр ах “Хилчин” хамтлагаас гараад МҮОНР-гийн хөгжмийн редакцад ажилладаг болсон юм. Анх надад “Хөх тэнгэр” гэж хамтлаг байгуулагдаж, “Буян”-гийн Б.Жаргалсайхан цоо шинэ хөгжим оруулж ирж байгаа, Монголын урдаа барьдаг хөгжимчид тэнд цуглах тухай хэлсэн юм. Би ч дуртайяа зөвшөөрсөн. Үүнээс өмнөхөн англи дууны уралдаан болсон. Б.Сарантуяа нэгд, Н.Ганхуяг ах хоёрт, би гуравдугаар байрт шалгарсан. Тэгээд л шууд бид гуравт тэр саналыг тавьсан юм шиг байна билээ. Ингэж л манай хамтлаг байгуулагдсан. Байгуулагдсаныхаа дараахан Санзайд байрлаж, бэлтгэл хийсэн. Тэнд л дуунуудаа хуваарилж, уран бүтээлүүд төрсөн дөө.
-“Хөх тэнгэр” хамтлагийнхан сүүлд хэзээ бүрэн бүрэлдэхүүнээрээ цугласан бэ?
-Хамгийн сүүлд 25 жилийнхээ ойгоор хамтлагаараа тоглосон. “Хөх тэнгэр” хамтлаг миний хувьд хөгжмийн дуугаралт, найруулга, дуунуудын төрөл, шинж чанарынхаа хувьд их шинэлэг байсан. Тийм хамтлагт уран бүтээл хийж явсан нь миний хувьд маш том боломж.
-Н.Халиунтай хэзээ танилцаж, дуу бичлэгийн ажлыг хэзээнээс сонирхож эхэлсэн юм бэ?
-“Хөх тэнгэр” хамтлаг тарсны дараа “Хар чоно” хамтлагт орсон. Гэхдээ нэг их удалгүй тарчихсан. Тэнд л Н.Халиунтай танилцсан. Бид хоёр такси, автобус баазын төсөл ч бичиж байлаа. Гэхдээ бүтээгүй. Харин студи байгуулах төслөө биччихээд жил гаруй мөнгө хайж гүйсэн. Ингэж л Э.Бат-Үүл ахын дэмжлэгтэйгээр “Сонор” студиэ байгуулсан. Монголын рок попын хөгжилд чамгүй амжилт авчирсан гэж боддог. “Сонор” студи байгуулагдсанаар хамтлаг, дуучдад цогц уран бүтээл, цомогтой болох үүдийг нээж өгсөн юм. Үүнийг дагаад клип, тоглолтууд хийж эхэлсэн шүү дээ.
-“Сонор” студи анх удаа хамтлаг, дуучдын цомгийн бичлэгийн эрхийг худалдаж авсан. Тухайн үед ямар хамтлагийн, аль цомгийн эрхийг авч байсан бол?
-“Хар сарнай”, “Камертон” хамтлагийн цомгийн бичлэгийг хийх эрхийг худалдаж авч байсан юм. Тэр үеийн ханшаар 1.5 сая төгрөг бол их мөнгө шүү дээ. Бид ядаж л таван мянган хүн цомог худалдаж аваасай гэж хүсэж, найдаж байлаа. Энэ маань ч талаар болоогүй. Үүний дараа “Хурд”, “Никитон”, “Номин талст” гээд бүх л хамтлаг, дуучны уран бүтээл “Сонор” студиэс төрж эхэлсэн.
-Та уран бүтээлийн оргил үедээ биеэ тоож байв уу?
-Ёстой тийм юм мэдрээгүй дээ. “Цаг үе залуучууд” нэвтрүүлгээр гардаг, дуунууд маань хит болчихсон байлаа. Анх “Охин” дууныхаа клипийг “On’n off”-оор хийлгэсний дараа гудамжаар явахад хүмүүс таньдаг болчихсон байсан. Гитарчин Д.Өлзий-Орших бид хоёр навсайсан юм, тураалд орчихсон юм шиг л хоёр нөхөр гарч байгаа юм. Одоо харахаар инээд хүрээд байдаг. Гудамжаар явахад хүмүүс гар барих, баяр хүргэх, зургаа авахуулахад баярладаг л байсан.
-Залуу уран бүтээлчид яагаа ч үгүй биеэ тоох хандлага гаргадаг. Ах хүний хувьд үг хэлдэг л байлгүй?
-Яах вэ, залуу насны ааг омог байдаг л байх. Хүмүүст жаахан танигдаад эхлэхээр л ертөнцийг атгачихсан юм шиг бодоод, дотроо “сансрын” юм төсөөлөөд л явж байгаа. Байж болох зүйл боловч хэт эртдэхээрээ л тэр хүүхдийг алчихаж байгаа юм. Уран бүтээл хийж, олонд танигдах тусмаа л даруухан байх хэрэгтэй шүү дээ. Би дуулаачийн сургалтын залуучууддаа ч үргэлж үүнийг хэлдэг. Манай рок попын урлагт нэг үе тасарчихсан шүү дээ. Жишээлбэл, “Соёл-Эрдэнэ”, “Өргөө”, “Айзам” хамтлагийн ах нар бидэнд уран бүтээл төдийгүй биеэ авч явахыг зааж, захидаг байлаа. Бид ч тэднийгээ хүндэлдэг, айдаг байсан. Дараа нь бид “Камертон”, “Сүнс”, “Номин талст”-ын дүү нарт яг л тэрийг захидаг байлаа. Энд чинь нэг хэлхээ яваад байна шүү дээ. Гэтэл тэднээс хойш тийм зүйл байхгүй. Одоогийн зарим хүүхдийг би таних ч үгүй. Ямар ч дуучин юм, хаанаас ч явж байгаа юм мэдэхгүй.
-“Nature sounds” төвд багшлаад хэдэн жил болчихов. Хэчнээн шавьтай болсон бэ?
-16 дахь жилдээ багшилж байна. Гурван мянга гаруй шавьтай болж. Энэ бол сургалт шүү дээ. Заавал дуучин болох гэж энэ сургалтад сурдаггүй юм. Урлаг гэдэг хүчтэй зүйл. Үүний зах зухаас гадарладаг болох гэж л сурч байгаа. Ер нь урлаг сонирхдог хүний сэтгэхүй задардаг. Юмыг өөр өнцгөөс хардаг болдог.
-Та “Сонор” студиэс гарсныхаа дараа хэсэг ажилгүй явсан. Энэ хугацаанд ер нь урлагийн ажил хийхээ больё гэж шантарч байв уу?
-Үгүй ээ. Нэг хэсэг машин оруулж ирж зардаг байлаа. Тэр үед наймаа хийгээд явж болох л байсан шүү дээ. “Үүрэг трейд”-ийнхэн “UB рalace”-ийг анх байгуулахад тэнд ажиллаж ч байлаа. Тэгэхэд миний толгойд зөвхөн урлаг л эргэлдэж байсан. Яаж ийж байгаад студиэ байгуулчих юмсан гээд л. Байраа тавилгатай нь зарж байж “Дашка” студиэ байгуулсан. Тоног төхөөрөмжийг нь худалдаж авчихаад ямар их баярлаж байсан гэж санана.
-Студи олшрох тусам өрсөлдөөн бий болж, чанар сайжрах ёстой байх. Гэтэл тийм зүйл ажиглагдахгүй байх шиг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Тоглолтын хөгжим олигтой гоё дуугарахгүй байна гэдэг чинь энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүс байхгүйтэй л холбоотой шүү дээ. Гэтэл гадаадын мэргэжилтнүүд ирэхээрээ хөгийн зүйлийг ч гоё дугаргачихдаг. Энд яамны бодлого л дутагдаж байгаа юм. Гэрэл, хөгжмийн тохиргоо, студийн бичлэгийн чиглэлээр гадаадын мэргэжлийн багшийг авчирч хичээл заалгах ёстой байхгүй юу. Зардал багатай, олон хүнд хүрэх боломжтой. Нэг үеэ бодвол манайхан сайжирч байгаа. Энэ нь сайшаалтай боловч хангалттай биш.
-Та “Тэнгэрийн салхи”, “Өвгөн шувуу”, “Хүний хүүхэд” гээд гурван ч кинонд тоглосон. Хүмүүс харахад амархан мэт харагддаг энэ ажлын хүндийг мэдэрсэн биз дээ?
-Амаргүй ажил байна билээ. Морь унах, уургалах, булгиулах, мориноос унах гээд л аймаар үйлдэл хийсэн. Үгээ цээжлэх, нүүрний хувирал гаргах гээд л хэцүү. “Тэнгэрийн салхи” олон ангит кинонд санамсаргүй байдлаар сонгогдсон. Уг нь кинонд тоглох жүжигчдийн сонгон шалгаруулалт хийхэд л тусалсан юм. Гэтэл жилийн дараа “Та энэ кинонд сонгогдсон байна” гэж хэлсэн. Би нэлээд зугтаасан. Олон ч жүжигчин санал болгосон доо. Тэгээд сүүлд нь өөрөө тоглосон.
-Олон хүнээс магтаал, урмын үг сонсдог байх. Харин шүүмжлэлд хэр өртдөг вэ?
-Би шүүмжлүүлэх дуртай. Гэхдээ сонирхолтой нь хүмүүс намайг зэмлэж, шүүмжилдэггүй. Дандаа л магтдаг. Уг нь хуурай магтаал хүнд хортой шүү дээ. Тэрнээс их айдаг. Би өөрийнхөө хаана явж байгааг шүүмжлэлээс мэдэхийг хүсдэг. Дандаа магтдаг болохоор нь өөрийгөө алдаа бага гаргадаг хүн юм болов уу гэж боддог.
-Хамгийн сайхан магтаалыг хэнээс сонсож байв? -Би магтаалыг ойшоодоггүй болохоор сайн санахгүй байна. Гэхдээ магтаалыг хүн өөртөө шүүмжлэл болгож хүлээж авах ёстой юм шиг байна. Магтах тоолонд онгироод хөөрөөд байвал болохгүй л дээ.
-Магтаалд онгирч явсан үе танд бий л байх?
-Би онгирох гэдэг үгийг кайф авах гэдэгтэй л зүйрлэмээр санагддаг юм. Яагаад ч юм тайзан дээр гарч, дээд зэргээр сэтгэл ханамж авах үед онгирмоор санагддаг. Н.Халиун бид хоёр “White album” цомгийнхоо баярыг Оросын шинжлэх ухаан, соёлын төвд хийсэн юм. Маш гоё тоглолт болсон. Рок попынхон одоо тэр тоглолтын тухай ярьдаг, ам сайтай байдаг. Тэр тоглолтын тухай ярих болгонд би онгирдог. Нэг дуу зохиочихоод хүнд сонсгосон зүйл биш. Бүхэл бүтэн цогц зүйлийг минь үнэлж магтаж байгаад нь онгирдог.
-Таны уран бүтээлүүдэд жүжгийн дуу нэлээд хэд байдаг...
-“Нэргүй од”, “Хар санаа, хайр сэтгэл” гээд долоон жүжгийн дуу дуулсан. Театрын шагнал гардуулах ёслолд очихоор бараг л тайзан дээр дөрөв таван удаа гарчихдаг.
-Олонх эмэгтэй дуучинтай хамтран дуулсан. Хэн нь хамтарч ажиллахад дөхөмтэй, ойлголцоход амар байв?
-Б.Сарантуяаг л хэлнэ дээ. Бас Т.Ариунаа маань мундаг. Эмэгтэй дуучидтай хамтарсан 18 дуэт дуутай, би.
-Таны дуунууд хоолойны чадал шаардсан байдгаараа илүү онцлог. Ялангуяа “Санаж байна уу”. Энэ дуу бүтсэн түүхийг сонирхуулаач?
-“White album”-д орсон дуунуудаас өөрийн дуртай хоёр дууг л сонгож дараагийн цомогтоо дахин оруулж байгаа. Тэрний нэг нь “Санаж байна уу”. Нэлээд хоолойны цараа шаарддаг, Н.Халиуны ая, П.Хэрлэнгийн шүлэг. Анх сонсчихоод яаж дуулах эвээ олохгүй байсан. Дууны хэмжээ, шилжилтүүд нь их эвгүй. Тэр үед дуулсан шингэн хоолойг одоо гаргахад бас их хэцүү болчихсон. Хүн нас ахих тусам хоолой суудаг юм байна. Хүмүүс хоолойны хүч, цараа шаардсан дуунуудад бас их дургүй ч юм шиг. Миний зарим дуу дагаад дуулахад жаахан хэцүү. Тийм болохоор шинэ уран бүтээлүүддээ үүнийг анхаарна даа.
-Шинэ уран бүтээлүүдээ үзэгчдэд хүргэж байгаа хүн тоглолт төлөвлөсөн үү. Бие даасан тоглолтоо хийлгүй удлаа шүү дээ?
-Тоглолт төлөвлөж байгаа. Гэхдээ тэрнээс өмнө дуунуудаа хүргэхийн тулд клип хийх хэрэгтэй байна. Одоо үед дуунуудаа дүрсжүүлж хүргэхгүй л бол хэцүү болж. Би дахиад ийм олон уран бүтээл хийж чадаа ч уу, үгүй ч үү. Тийм болохоор эднийгээ маш чанартай хийхээр хичээж байна. Аливаа зүйлийг сэтгэлдээ хүртэл хийх гэж л буй бол өөрөө л хийсэн нь дээр юм байна. Тэгж бодоод өөрөө видео студи бас нээх гэж байна.
-Урлагт дурласныхаа хэрээр золиос төлдөг юм шиг санагддаг. Та хэр олон зүйл золиослосон бэ?
-Би “Мистер Х”, “Миний төрсөн өдөр, дуу” гээд бие даасан хоёр тоглолт хийсэн юм. Хангалттай хүн үзээгүй л дээ. Тэр үед сэтгэлээр жаахан унасан. Хэрвээ энэ хоёр тоглолтыг хүмүүс үзсэн бол би урам авах байсан. Илүү гоё тоглолт хийхийг хүсэх байсан байх. Урлаг гэдэг хүнийг залуухан байлгахад, уужуу, зөв бодолтой байлгадаг. Харин би цаг хугацаатай уралдах гэж гүйдэг нь багасчихаж. Гэхдээ одоо оройтох юу байх вэ.