Үзэгчид хэдийнэ "Үхлийн хэсэг" хэмээн тодорхойлчихсон хагас шигшээ шалгаруулалтын гуравдугаар хэсгийн дүн өнөөдөр гарлаа. Дуурийн дуулаачдын "Консананс", дуучин С.Тодгэрэл, сопран хоолойтой Г.Чинчулуун, бүжигчин Т.Саруултөгс, бүжигчин жаалууд Б.Тэмүүлэн, М.Халиун, хөгжмийн "Эгшиглэнт чимээ" хамтлаг гээд хүчтэй оролцогчид бүхий эл хэсгийн өрсөлдөөн тун ширүүн өрнөсөн.
Тиймдээ ч үзэгчдийн санал асуулгын дүнгээр "Эгшиглэнт чимээ" шууд эцсийн шатанд үлдсэн бол, орчин үеийн бүжгийн урлагийн нэгэн төлөөлөл болсон Т.Саруултөгс болон бяцхан эрч хүчтэй бүжигчид М.Халиун, Б.Тэмүүлэн нарт шүүгчид энэ тэнцүү санал өгсөн юм. Энэ нь тус шоуны хагас шигшээ шалгаруулалтын явцад үзэгчдийн санал тэнцсэн анхны тохиолдол юм. Эл тохиолдолд дүрэм ёсоор үзэгчдийн саналыг тоолж, оноогоор илүү оролцогч дараагийн шатанд шигшигддэг байна.
Ингээд санал тоолсны эцэст бяцхан бүжигчид үзэгчдийн саналаар илүүрхэж, 100 сая төгрөгийн төлөөх эцсийн шатанд оролцохоор боллоо.