Өнгөрөгч долоо хоногт Эх дэлхийн мисс тэмцээнээс манай оролцогчид "Шилдэг үдшийн гоёлын даашинз" төрөлд тэргүүлсэн билээ. Тэгвэл өчигдөр Австрийн Вена хотноо болж буй уг тэмцээнээс дахин нэг медаль хүртлээ. Оролцогч А.Баярцэцэг маань "Шилдэг коктейль даашинз" төрөлд 95 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж, хүрэл медаль хүртжээ.
Богино даашинзтай алхаж өрсөлдсөн уг төрөлд эх орноо төлөөлөн оролцож буй мисс А.Баярцэцэг загвар зохион бүтээгч Д.Отгонжаргалын урласан үзмэн ягаан даашинзтай оролцсон байна. Өмнө нь ялалтын алтан медаль авчирсан даашинз мөн л Д.Отгонжаргалын бүтээл байсан юм.