"Зураач хүн ядуу бус баян байх хэрэгтэй: Зурах бүрт бийрнээс чинь алт эрдэнэс гаргахаар зурж сур" хэмээн XX зууны хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг Салвадор Дали хэлж байсан удаатай. Уран зургийг хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлбарладаг. Хүнд үл ойлгогдох уярал-ухаарлыг хүн бие сэтгэлээрээ бүтээсэн өнгө будгийн гайхамшиг гэж үзэх хүмүүс байхад зарим нь үггүй яруу найраг, хөгжим гэж нэрлэх нь ч бий. Гагцхүү зурж буй зургаа амилуулах нь л чухал. Тэгвэл тосон будаг, бийрийн төгс зохицлоор зургийг амилуулж чаддаг уран зураач Joel Rea-гийн уран бүтээлүүдийг танилцуулж байна. Тэрээр 1983 онд төрсөн бөгөөд 2003 онд "Queensland"-ийн дүрслэх урлагийн коллежийг төгссөн аж. Түүнчлэн анхны бие даасан уран зургийн үзэсгэлэн болох "Аркадиагийн араатнууд" нь Нью-Йорк хотноо тавигдаж байсан аж.