Холливуд болон Азийн киноны уран бүтээлчдийн хамтын ажиллагааг хөгжүүлж, уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийд таниулах, гаргах зорилго бүхий “Азийн дэлхийн шилдэг кино наадам” АНУ-ын Лос Анжелес хотноо анх удаа зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү кино наадамд Азийн 50 гаруй орны кино бүтээлээс “Бодлын хулгайч” кино “Үзэгчдийн таашаал хүртсэн кино”-оор шалгарлаа.
Кино наадамд оролцсон бүтээлүүдийг долоон төрлөөр шалгаруулдаг бөгөөд шагнал авсан кинонууд “Алтан бөмбөрцөг”, “Эмми” болон “Оскар”-т нэр дэвших магадлал өндөр байгаа аж.
Мөн жүжигчин Б.Амарсайхан нь Лос Анжелес дэх “Hollywood School house”-ыг үндэслэгч Лос Анжелесын хотын дарга Феррис Веб болон Оскарын продюсер Андре Морганы хамт “Азийн дэлхийн кино наадам”-ын ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.