Нэн ядуу өрхийн тоонд багтаад байсан 10 гаруй өрхийн 100 орчим хүнд тус дэм болж, ажил олгогч болтол хөгжүүлсэн байгууллага Баянзүрх дүүрэгт бий. Тэтгэврийн мөнгөө нэн ядуу өрхийн иргэдэд туслахад зориулдаг Ц.Тамара санаачлан уг байгууллагыг 2000 онд байгуулжээ. “Заюу тайж” нэртэй ТББ ядуурлаас гарах зорилго өвөрлөн ирсэн залууст хүүхдийг нь харж хандан, ажиллах нөхцөл боломжоор хангах зорилгоор 2013 онд “Хөөрхөн зүрх” сан, “Лантуун дохио” ТББ-ын дэмжлэгтэй гэр цэцэрлэг байгуулсан байдаг.
Уг цэцэрлэгийг өргөтгөн 100 ам метр талбайтай байшин барихаар төлөвлөж буй. Уг ажлыг дэмжин “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар тус цэцэрлэгт хандив өгөх уриалга гаргаж, “G mobile” компанийн буцалтгүй тусламж болох 5 сая төгрөгийг хүргэж өгчээ.
Дашрамд дуулгахад, Г.Мээдээ тун удахгүй "Чамд хэлье" нэртэй шинэ цомгоороо сонсогчдодоо бэлэг барих гэж буй.