Монголын рок попын сор болсон хамтлагуудын нэг "Madness" фэнүүдтэйгээ дуулж хуурдан нэг үдшийг хамтдаа өнгөрөөх гэж байна. 2013 онд 15 жилийн ойн тоглолтоо хийснээс хойш нам гүм байсан тэднийг сонсогчид нь үгүйлсэн нь мэдээж. Тэгвэл арваннэгдүгээр сарын 28-нд "Их монгол" ресторанд болох тоглолтынхоо үеэр тэд үе үеийн хит дуунуудаа дуулна. Тоглолтын тасалбар 15.000 төгрөг бөгөөд "Их монгол" рестораны бэлдсэн бэлэг дагалдах гэнэ.