ОХУ-ын мэргэжлийн нүүр будалт, арьс арчилгааны мэргэжилтнүүд иргэдэд үнэгүй төлбөргүй зөвлөгөө өгөх гэж байна. Уг арга хэмжээ энэ сарын 27-нд Улаанбаатар их дэлгүүрт болох гэнэ.
“Үндэсний нүүр будалтын өдөрлөг” хэмээх уг арга хэмжээг Улаанбаатар дэлгүүрийн “Lancome boutique” зохион байгуулах юм.
Өдөрлөгийн үеэр арьс арчилгаа болон нүүр хэрхэн зөв будах талаар зөвлөгөө өгөхөөс гадна, “Lancome” брэндийн гарын бэлэгтэй худалдаа болно.