Гурван жилийн турш уран бүтээлийн амралт аваад байсан Адель “Hello” хэмээн дуулж, шоубизнесийн ертөнцөд эргэн ирсэнээ зарласан. Тэрбээр энэ сарын 20-нд “25” хэмээх шинэ цомгоо худалдаанд гаргасан юм. Түүний шинэ цомог гурван хоногийн хугацаанд 2.3 сая хувь борлогдсон нь шүтэн бишрэгчид нь түүний уран бүтээлүүдийг тэсэн ядан хүлээж байсныг гэрчилнэ.
Харин энэ нь Биллбордын дээд амжилтыг эвдэх төлөвтэй байгаа гэнэ. 2000 онд “Nsync” хамтлагийн “No Strings Attached” цомог худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 2.416.000 хувь борлогдож, дээд амжилт тогтоож байсан аж.
Харин энэ салбарын шинжээчид Аделийн цомгийг эхний долоо хоногтоо 2.9 саяас багагүй хувь борлогдоно хэмээн үзэж буй.