Морин төвөргөөн, монгол эрийн хийморь, тал нутгийн салхи гээд сайхан бүхнийг мэдрүүлсэн бүжиг бол яахын аргагүй "Жалам хар" юм. Тэгвэл энэхүү бүжгээр маргааш флашмоб хийж, үндэснийхээ соёл урлагийг сурталчлах юм байна. Тодруулбал, Үндэсний дуурь бүжгийн эрдмийн чуулга, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, СУИС, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гээд нийт 1000 орчим хүнийг хамарсан "Жалам хар" флашмоб болох аж.
Тус арга хэмжээ нь маргааш буюу энэ сарын 21-ний өдрийн 14.00 цагт "Хүннү молл"-д болох гэнэ.