Гурван хүүхдийн ээж Төмөрцэцэг гэх бүсгүй хавдар тусаж, биеийн байдал нь хүнд байгаа учраас дуучин Нара туслахаар " Нэг цэцэг, нэг амьдрал" сайн үйлсийн аяныг эхлүүлээд байгаа билээ.
Тус аяны хүрээнд өнөөдөр "Maxmall" их дэлгүүрийн нэг давхарт Япон улс руу экспортлодог ноолууран ороолт (шаль), хүүхдийн ноолууран бланкетыг бөөний үнээс хямдаар худалдаалж байгаа бөгөөд элэг шилжүүлэн суулгах хагалгааний зардалд зарагдсан бараа бүрийн орлогоос 1000 төгрөгийг хандивлах гэнэ.
Дуучин Нара "Хагалгааны зардал болох 85 сая төгрөгнөөс одоогийн байдлаар 50 сая төгрөгийг сайхан сэтгэлт хүмүүсийн буянд цуглуулаад байна. Гэвч үлдсэн 35 сая төгрөгийг олж хагалгаанд нь заавал оруулна гэж зорилго тавьж, янз бүрийн л үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь энэ юм. Хамтран ажиллах саналыг минь хүлээж авсан "Maxmall" их дэлгүүрийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье" хэмээжээ.
Түүнчлэн өнөөдрөөс эхлэн гурав хоног үргэлжлэх хямдралтай худалдааны эхний 100 худалдан авагч бүрт Нара анхны цомог болох "The Start Nara " цомгоо бэлэглэх аж.
Ноолууран ороолтуудын үнийн хувьд:
Зузаан ноолууран ороолт - 20000 төгрөг
Нимгэн - 15000 төгрөг
Хүүхдийн бланкэт -20000 төгрөг байгаа аж.