Улсын драмын эрдмийн театрын 80 жилийн ойг тохиолдуулан таван жилийн өмнө UBS телевизээс санаачлан эхлүүлсэн “Орших уу, эс орших уу” театрчилсан шоу нэвтрүүлэг энэ долоо хоногт үзэгчдийн хүртээл боллоо. Театрын урлагт хайртай, авьяаслаг залуусыг таниулдаг энэ шоуны шүүгчээр Төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд
иөрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, “Болор цом” наадмын хошой шагналт яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хулан, Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар ажилладаг.
Өнгөрсөн жил энэ шоуг Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнийн нэрэмжит болгон зохион байгуулсан бол энэ удаад Төрийн шагналт, ардын уран зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит болгожээ. Зууны шилдэг романыг туурвисан түүний бүтээлийг залуу үе эргэн дурсаж, эрэл хайгуул хийж, үзэгчдийн хүртээл болгох юм.