Монголын үндэсний цирк амралтын өдрүүдэд тогтмол тоглолт хийдэг болох нь. Циркийн хамтлагуудын шилдэг үзүүлбэрийг дээжилсэн “Вүүди, Жесси хоёр гайхамшигт циркээр аялсан нь” тоглолт энэ бямба, ням гаригийн 15.00 цагт болох аж. Энэ удаа “IDOL 2015” тэмцээний гран при шагналт Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид “Дудартай акробат”, “Шидэх банзнаас үсрэгчид” үзүүлбэрээр эл тоглолтод оролцох гэнэ. Шидэх банзнаас үсэрч агаарт зургаан удаа эргэсэн амжилтаараа гайхагддаг тэдний үзүүлбэрийг үзээгүй олон байгаа болов уу. Түүнчлэн уран нугараач, агаарын гимнастикч, хөгжилтэй алиалагч, хөлөөр шидэгчийн үзүүлбэр хөтөлбөрт багтжээ. Үндэсний циркийн жүжигчдийн тоглолтын тасалбар хүүхэд, том хүн ялгалгүй 6000 төгрөгийн үнэтэй бөгөөд дөрвөөс доош насныхан тасалбар авах шаардлагагүй аж.
Түүнчлэн уух зүйл болон попкорноор үйлчлүүлж, хамгийн ойр байрлах тухтай суудлаас тоглолт үзэхийг хүсвэл 20 мянган төгрөгийн үнэтэй VIP тасалбар авч болох нь.