Шинэ жилийн баярын уур амьсгал орж хүн бүхний сэтгэл догдолж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгвэл гарын доорх материалаар хийсэн шинэ жилийн чимэглэлийн гайхалтай санааг хүргэж байна. Заавал дэлгүүрээс худалдаж авахгүйгээр бүгдээрээ нийлж чимэглэл урлан гацуураа чимэцгээе. Магадгүй энэ нь худалдаж авсанаас ч үнэтэй, чанартай, дурсгалтай болох юм шүү.
Хэрэгтэй зүйлс:
1. Ундаа эсвэл шар айрагны төмөр бөглөө
2. Нарийхан тууз
3. Супер цавуу
4. Жижиг товч
5. Нэхмэл утасны өөдөс
6. Өнгийн паламастр
7. Штрих
Хамгийн түрүүнд нарийхан туузаа давхарлаж наагаад дээрээс нь 3 ширхэг бөглөөгөө дараалуулж наана. Ингэхдээ туузныхаа дээд хэсгээр тогтоох дэгээ хийхээ мартаж болохгүй шүү.
Доорх санаанууд ч бас хийхэд амархан хэрнээ гоё байгаа биз?
Энгийн бөмбөлгийг даавууны өөдсөөр ороогоод, өнгийн нэхмэл утсаа бөмбөлөгтөө нааж тогтооно.
Бөмбөлөгт утсаар хийсэн хувцаснууд, эсгийгээр хийсэн баатрууд, тосон будгаар шүршиж будсан боргоцойнуудыг хийж болно.
Гацуур модыг оддын хэлбэртэй жигнэмэгээр чимэглэж болох юм. Жигнэмэгтээ нүх гаргаад гоёмсог туузан утсаар ороогоод хана, гацуураа чимэглэж болно.