Дуучин Маддона Парист болсон халдлагын дараа бие даасан тоглолтоо хийсэн юм.
Тэрбээр Like A Prayer дуугаа дуулахаас өмнө "Өнөөдрийн концертыг тоглох нь надад маш хүнд байна. Парист юу болж өнгөрснийг би мартаагүй. Гэхдээ эмгэнэлийн тухай, аллагын тухай үнэлж баршгүй амьдралыг сүйтгэсэн тухай ярих нь надад чухал... Би энд дуулж бүжиглэж, хөгжиж байхад хүмүүс хайртай дотны хүмүүсээ алдсандаа уйлан гашуудаж байгаа нь надад маш хүнд, шаналгаатай байна. Би концертоо цуцлах тухай бодсон. Гэвч дараа нь Би эрх чөлөөгөөр ташаал авах явдлаа зогсоохыг яагаад алуурчдад зөвшөөрөх ёстой вэ? Өчигдөр тэд бидний амыг таглах гэсэн юм. Тэд бидний чимээгүй байлгахыг хүсч байна. Харин бид үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Тийм ч учраас эв нэгдэл бол бидний хүч юм. Зөвхөн Парист ч биш дэлхийд болж буй үймээн, өвдөлт, утгагүй харгислал, терроризм байгаа ч гэсэн би ертөнцөд сайн сэтгэл, илүү сайхан зүйлүүд байгаа гэдэгт итгэдэг. Бид бүгд өнөөдөр үүнийг батлан харуулахын тулд энд цуглараад байна” хэмээн тайзнаас Мадонна хэлэхдээ уйлсан гэнэ.
HTML-