Шинэ жилийн сэдэвтэй кинонуудын оргил нь "Гэртээ ганцаараа". Тиймдээ ч 25 жилийн өмнө үзэгчдийн хүртээл болсон уг киног одоо баярын уур амьсгал орохтой зэрэгцэн телевизийн сувгууд нэвтрүүлж эхэлдэг.
Тэгвэл 25 жилийн турш үзэгчдийг хөгжөөсөн киноны жүжигчид энэ хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг хараарай.
Гол дүрийн жүжигчин болох Макалай Калкин уг киногоор дэлхий нийтэд танигдаж, нэр хүндээрээ Шэрли Тэмплтэй зэрэгцэж байжээ. 2015 онд тэрбээр "The Jim Gaffigan Show" хэмээх телевизийн цувралд өөрийнхөө дүрд тоглосон байна.