Японы метроны ажилтан зорчигчдын тасалбарын хэлтэрхий ашиглан галт тэрэгний буудлын уран зураг бүтээжээ. Осакагийн Ниши Юмеда буудлын хананд байрлуулсан уг зургийг Киотогийн их сургуулийн оюутан твиттер хуудсандаа тавьсныг нэг өдрийн дотор 30 гаруй мянган хүн тараасан байна. Нэрээ нууцалсан 46 настай ажилтан байгууллагынхаа 50 жилийн ойд зориулж үүнийг бүтээсэн гэнэ. Тэрбээр тасалбар цоологч машинаас гардаг хар, цагаан цаасны 153.600 гаруй хэлтэрхий ашиглан чимхүүрээр нааж урласан юм байна. Гурван сарын хугацаанд үүнийг бүтээхдээ ажлын бус 300 гаруй цаг зарцуулсан аж.