Улсын драмын эрдмийн театр 85 дахь жилийн үзвэрийн нээлтээ У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгээр өнгөрсөн пүрэв гаригт хийсэн. Өвөрмөц өгүүлэмж, өрнөлтэй болж өөрчлөгдсөн эл уран бүтээлийг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар шинэ зууны Монголын үзэгчдэд хүргэж буй учраас анхаарал татах нэг үндэслэл болсон байх. Жүжгийн тасалбар 15-50 мянган төгрөгийн үнэтэй. Үзэгчид тасалбар түгээгүүрийн үүдэнд дугаарлаж, нээлтээ хийсэн өдрийнхөө орой нь гэхэд “Ромео Жульетта” жүжгийн эхний гурав хоногийн үзвэрийн тасалбар дууссан байсан юм.
Үзэгчдийн дунд эрэлт үүсгээд байгаа энэ жүжгийн хамгийн үнэтэй тасалбарт тусгай үйлчилгээ дагалдаж буй бөгөөд бель-этажинд зассан тусгай суудалд тухлан, дарс шимж, жүжгээ дурангаар үзэж, амттанаар дайлуулах боломжтой гэнэ.
УДЭТ-ын маркетингийн албаныхан энэ удаа жүжиг үзэж байгаа хүмүүст сонирхолтой байлгах зорилгоор МУЭ-ийн хорооны зураачидтай хамтран “Хайр дурлал” уран зургийн үзэсгэлэн гаргаж, “Ромео Жульетта” жүжигтэй холбоотой бэлэг дурсгалын зүйлс зэхсэн байна.
Үзэсгэлэн
- Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны уран бүтээлчдийн бүтээсэн“Хайр дурлал”-ын сэдэвт уран зургийн үзэсгэлэн
- “Ромео &Жульетта” жүжиг Монголын тайзнаа үзэсгэлэн
Бэлэг дурсгалын зүйлсийн худалдаа
- Түлхүүрийн оосор
- Нэрийн хуудас, балны ком
- Хос футболка
- Бал
- Гар утасны гэр
- Жүжигт оролцож буй уран бүтээлчдийн зураг, гарын үсэгтэй зурагт хуудас
- Сэнжтэй аяга
Ая тухтай орчинд, тансаг мэдрэмжийг мэдрэх
V.I.P үйлчилгээ
Харах өнцөг- Тайзан дээрх тоглолтыг эгц урдаас нь алган дээрээ тавьсан мэт харах боломж.
Орчин – Зөвхөн V.I.P үйлчлүүлэгчдэд зориулсан буфет болон театрын дуран, хувцасны өлгүүртэй
Үйлчилгээ- Жүжгээ үзэнгээ вино, жүүс, кофе, амтат шоколад, самар, десертүүдээс таны сонголтоор үйлчлэх болно.