1997 оны арваннэгдүгээр сарын 16-нд Соёл урлагийн их сургуулийн кино драмын ангийн дөрвөн хөвгүүн ширээ тойрч суугаад “Guys 666” нэртэй хамтлаг байгуулсанаар энэ түүх эхэлсэн. Үерхэлдээ үнэнч, он цагийг хамтдаа туулах анд шиг анд, найз шиг найз, хамтлаг шиг хамтаараа лаг байхыг мөрөөдөж байсан тэдний хүсэл биелэлээ олжээ. Олон арван хит дууны эзэд болсон тэд ирэх сарын 12-ныг хүртэл Европын 12 улсын 18 хотод аялан тоглолтоо хүргэхээр аялж буй. Тэд 18 насныхаа төрсөн өдрийг Австри улсын Вена хотод үнэнч фэнүүдтэйгээ тэмдэглэжээ. Энэ талаар өөрсдийн фэйсбүүк хуудсандаа “Бидэнд урам хайрладаг сайхан сэтгэлтэй хүн бүхэндээ шинэ уран бүтээлүүдээрээ үргэлж бэлэг барьж байх болно. Бид дуугаа дуулж, жүжгээ тоглож, киногоо хийж хүсэл мөрөөдөлтэй зорилго тэмүүлэлтэй сайхан сэтгэлтэй хүн бүрийг жаргуулъя. Хүндэтгэн мэхийн ёслосон “Guys” хамтлаг” хэмээн бичиж, үзэгч сонсогчдодоо талархал илэрхийлжээ.
“Guys” хамтлагийнхандаа төрсөн өдрийн мэнд хүргэе.
А.Халиун