Шүүгчдийг босож хүндэтгэл үзүүлэйхүйц гайхашруулсан оролцогч бол яах аргагүй барилгачин залуу А.Отгонбаяр. Хагас шигшээ шалгаруулалтын эхний хэсэгт Элвис Преслигийн "I can`t help falling in love with you" дуу дуулж, үзэгчдийг XX зууны Америкаар аялуулсан. Шүүгч С.Чимгээ сэтгэгдлээ хэлэхээ ч умарттал гайхашруулсан тэрбээр үзэгчдийн саналаар тэргүүлж, дараагийн шатанд тэнцлээ.
Харин эхний хэсгээс шалгарсан дараагийн оролцогч нь . Үзэгчдийн өгсөн саналын тоогоор тэнцвэртэй нугаралтаар үзэгчдийг гайхашруулсан Э.Нарангарав, уран уншигч Э.Нандинзаяаа нараас шүүгчид санал нэгтэй нугараач охиныг дэмжиж, эцсийн шатанд шалгарууллаа.
Рокнроллын хаан хэмээгддэг Элвис Преслигийн дууг түүнээс дутахгүй дуулсан хэмээн шүүгчдийн дүгнэсэн барилгачин А.Отгонбаяр өнөө оройн онцлох хүн байлаа. Тэрбээр "Авьяаслаг монголчууд" шоуны ханхүү нь болсон гэвэл мэтгэх хүн цөөн биз ээ.
Ирэх долоо хоногт "Янзган хүрээ" хамтлаг, И.Баярхүү, "Нарны охид" хамтлаг, түргэн хэллэгээр оролцсон А.Пунсалдулам, уран нугараач эгч дүүс Б.Мандухай, Б.Монголжин, "Манан" хамтлаг, дуучин залуу О.Баярсайхан гэсэн долоон оролцогч өрсөлдөнө.